photo2

Ажиллахдаа хөгжим сонсох нь бүтээмжийг дээшлүүлдэг үү

Саяхан Lifehacker.com сайтад ажиллах үедээ хөгжим сонсох нь бүтээмжид хэрхэн нөлөөлдөг талаар сонирхолтой нийтлэл гарсныг та бүхэнд орчуулан хүргэж байна.

Бидний олонхи нь гадуур явж байхдаа, хичээлээ хийхдээ, ажиллаж байхдаа хөгжим сонсдог. Тэгвэл хөгжим сонсох нь үнэхээр бидний бүтээмжийг нэмэгдүүлж чаддаг болов уу?

Иллинойн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаанд ажиллахын зэрэгцээ хөгжим сонсох нь ажлын үр дүнг 6.3 хувиар нэмэгдүүлдэг гэжээ. Харин өөр нэгэн судалгаанд компьютер дээр энгийн үйлдэл хийж буй 56 хүнийг хамруулсан байна. Тэдний ажлын үр дүнг тооцоолоход судалгаанд хамрагдагсад хөгжим сонсоогүй байх үедээ илүү өндөр бүтээмжтэй ажиллаж чадсан байна. Өөрөөр хэлбэл, хөгжим ажлын бүтээмжид эерэгээр нөлөөлөх эсэх нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалдаг гэдгийг дээрх судалгаанууд харуулж байна.

Хэрэв таны ажилладаг орчин чимээ шуугиантай бол ажилдаа төвлөрөхөд хөгжим тус болж болох юм. Гэхдээ бүтээмж таны анхаарлаа хэр удаа төвлөрүүлж чадахаас бас хамаардаг гэдгийг эрдэмтэд онцолж байгаа юм.  

Та ажиллаж байхдаа хөгжим сонсох дуртай бол дараах зөвлөгөөнд анхаарал хандуулаарай.

Сонгодог хөгжим яагаад бүтээмжийг нэмэгдүүлдэг вэ?   

cover

“Baroque”-ийн үеийн сонгомол бүтээлүүдийн найруулга, өргөлт зэрэг нь сэтгэх чадварыг нэмэгдүүлдэг гэнэ. Baroque үеийн бүтээлүүдэд 1600-1750 оны сонгодог хөгжмүүд багтах бөгөөд дуурийн чиглэлийн хосолмол хүнд элементүүд голлодог онцлогтой. Энэ үеийн хөгжмийн зохиолчид ихэвчлэн лимбэ, хийл, төгөлдөр хуур гэх мэт сонгодог хөгжмийн зэмсэгүүд дээр тоглогдох хөгжмийг бичиж байжээ.

“Getting Things Done” номын зохиолч Дэвид Алленг 7 хоног тутмын шүүмжээ бичихдээ дээрх төрлийн хөгжим сонсдог аж. Тэрээр минутанд 60 цохилттой буюу ритмтэй хөгжим сонсохыг зөвлөжээ. Хэрэв та дээрх зөвлөгөөг дагаж сонгодог хөгжим сонсож үзэхээр шийдсэн бол Википедиа эсвэл нээлтэй хайлтын сайт болох Musopen-аас хүссэн сонгодог бүтээлээ олох боломжтой. Нэмж хэлэхэд, суут хөгжмийн зохиолч Моцартын сонгомол зохиолуудыг сонсох нь урт хугацаанд бодож сэтгэх, логик асуудалд илүү абстракт шийдэл олоход эерэгээр нөлөөлдөг гэдгийг олон судалгаанд дурдсан байдаг.  

Сонирхлоосоо тэс өөр урсгалыг туршиж үзмээр байна уу?

photo3

Ambient буюу хүрээлэн буй орчны чимээг оруулсан хөгжим сүүлийн жилүүдэд түгэн дэлгэрч байна. Товчхондоо бол энэ төрлийн хөгжим нь оюун санааг амраахын зэрэгцээ тархийг хангалттай хэмжээнд ажиллахад урам зориг, сэдэл өгдөг гэж хэлж болно. Түүнчлэн анхаарлаа төвлөрүүлж суух, хичээл давтах, онгоцонд суухаас өмнө зорчигчдыг тайвшруулах зорилготой гэнэ. Ямартай ч орчны чимээг оруулсан хөгжмийн урсгалын анхдагч гэддэг Brian Eno-гийн бүтээлээс сонсоод үзэхийг зөвлөе.

Харин арай цоглог хэмнэлтэй, эрч хүчтэй хөгжим сонсохыг хүсвэл Chill-out төрлийн хөгжмийг санал болгож байна. Оюутан, залууст таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Хэрэв хөгжим сонсоод ч төвлөрч чаддаггүй мөн хамтран ажиллагсдын яриа, оффисын элдэв чимээ саад болдог бол Simply Noise танд тус болж болох юм. Харанхуй өрөөнд хэн нэгэн гар чийдэн асааж унтрааж байна гээд боддоо. Гэрэл асаж унтрах нь үнэхээр саадтай. Тэгвэл асаж унтарч байгаа ч гэсэн чийдэнг бүтээчихвэл яах бол. Дуу чимээг дарах нь яг л үүнтэй адилхан ойлголт юм. Өөрөөр хэлбэл, саад болж буй чимээг илүү тайван, саад болохгүй чимээгээр дарахыг хэлж байгаа аж. Жишээ нь борооны чимээ…

iVolunteer Санаачилгын гишүүн.

Сэтгэгдэл үлдээх

*