rolmodel-voor-medewerkers

Бусдад үлгэр дуурайлал болсон хүмүүс ба тэдний онцлог зан чанар

Биднийг хүүхэд байхад ээж аав маань “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” хэмээн захиж, хэнтэй нөхөрлөж байгааг минь анхаардаг байсан. Залуус бид ямар хүнтэй нөхөрлөж, хэнээр хүрээлүүлж, хэнтэй илүү их цагийг өнгөрүүлж байгаагаас бидний хэн болох нь шалтгаалдаг. 

Багаасаа нэг нэгэн дуучин, тамирчин, улстөрчөөс ч юм уу үлгэр дуурайлал авч, энэ хүн шиг л болох юмсан хэмээн мөрөөддөг хүүхдүүд олон. Тэрхүү үлгэр дуурайлал авч, амжилт ололтоор нь бахархдаг хүнийг “Role Model” (a person who someone admires and whose behavior they try to copy) гэдэг.

Амжилттай яваа хүмүүст зорилгодоо хүрэх, өөрийгөө ялахад нь эерэгээр нөлөөлсөн үлгэр жишээ авдаг хүмүүс байдаг гэдгийг судалгаагаар гаргаж ирсэн байдаг. “Role Model” буюу үлгэр дуурайлал авдаг хүнтэй байх нь амжилтанд хүрэхэд нөлөөлөөд зогсохгүй хувь хүний зан араншин, хувийн хандлага төлөвшихөд нөлөөлж байдаг аж. 

Гэхдээ өөрийгөө олохоор мэрийж буй, шилжилтийн насны охид, хөвгүүд буруу хүнээс үлгэр дуурайлал авч, даган дуурайх эрсдэлтэй. 

large

Залуус өсөн дэвших сэтгэлгээтэй хүмүүсийг өөрийн үлгэр дуурайлал болгох хандлага түгээмэл байдаг. Энэ нь ч зөв юм. Учир нь ийм хүмүүс идэвхитэй суралцдаг, зорилгодоо тууштай, хичээнгүй байдаг. 

photo-insight-quotable-winfrey-oprah

Тэгвэл хүмүүст эерэг нөлөө үзүүлж байдаг эдгээр хүмүүс ямар зан чанарыг өөртөө агуулж байдаг юм бол? Товчхондоо бол тэд бол залуучуудын эрч хүч, урам зоригийг нь сэргээх замаар амжилтад хөтөлдөг бөгөөд хүмүүсийн хүндэтгэл хүлээхэд дараах зан чанарууд нь хамгийн их нөлөөлдөг гэнэ. Үүнд: 

  1. Бусдад урам зориг өгөх чадвартай
  2. Маш тодорхой өөрийн үнэ цэнэтэй
  3. Нийгэмдээ хүлээсэн хариуцлагатай
  4. Бусдыг хүлээн зөвшөөрч, байгаагаар нь хүлээж авдаг
  5. Бэрхшээлийг даван туулах чадвартай

Үүнээс гадна “Role Model”-ууд залууст зорилгодоо хүрэх, өөрийгөө үнэлэх, өөртөө шударга хандах зэргийг үлгэрлэн харуулж байдаг.

Бидэнд адилхан нөөц, боломж байхад яагаад цөөн хэд нь амжилтанд хүрч, бусдын хүндлэлийг хүлээдэг юм бол гэж бодож үзсэн үү? Тэгвэл салбар салбарын үлгэр жишээ хүмүүст нэг л нийтлэг чанар байдаг. Тэр нь “тууштай байдал”. Тэд зорилгодоо, мөрөөдөлдөө бууж өгөөгүй, өгдөггүй. Хүн бүрт л асуудал, бэрхшээл тулгардаг. Гагцхүү амжилттай хүмүүс түүнийг хэрхэн шийдвэрлэж, даван гарч байгаагаараа биднээс ялгардаг. Тэдний туулсан бэрхшээл, давж гарсан давуу бүрээс бид суралцаж байдаг. 

large

Бид ихэвчлэн өөрстэйгээ ижил зорилго, нэг чиглэлд явж буй хүнийг сонгох хандлагатай байдаг. Тухайлбал чи усан сэлэлтээр хичээллэдэг, уг чиглэлээр амжилтад хүрэх зорилготой бол чиний үлгэр дуурайлал авах хүн Майкл Фелпс байж болох юм. Мөн амжилттай яваа нэгнээс гадна амьдралдаа том алдаа хийж, түүнээсээ суралцаж чадсан хүмүүсээс урам авч болно. 

Хэрэв чи түүний хэмжээнд эсвэл тэр хүний чадсаныг чадна гэсэн сэтгэлгээ, хүсэл байхгүй бол тэр чиний хувьд тийм ч урам өгөхөөр хүн биш юм.

Дэлхий дахинаа олон сая залууст урам зориг өгч, үлгэр жишээ болж буй хүмүүсийн нэг бол жүжигчин Эмма Ватсон юм.

Өдгөө 27 настай жүжигчин 2014 онд НҮБ-ын сайн үйлсийн элчээр сонгогджээ. Тэрээр мөн ондоо жендерийн эрх тэгш байдлын HeforShe компанит ажлаа эхлүүлж,  НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 69 дэх удаагийн хуралд илтгэл тавьсан нь олон сая хүнд хүрч чадсан юм. Тэрээр илтгэлдээ өөрийгөө “феминист” гэж дурдаад цаашид жендерийн тэгш байдлын төлөө ажиллахаа амласан билээ. Эмма Ватсон өмнө нь охидын боловсролын асуудалд гар бие оролцон, Бангладеш, Замбиа зэрэг орнуудад хүмүүнлэгийн ажил хийж байжээ. Мөн Африк тивийн хөгжил буурай орнуудын боловсролыг дэмжих төсөлд хувь нэмрээ оруулж байсан аж.

Screen_Shot_2016-11-17_at_5.11.39_PM

Тэрээр өнгөрсөн жил Ерөнхий Ассемлейн 71 дэх удаагийн чуулганы үеэр HeForShe кампанит ажлынхаа явцыг тайлагнажээ. HeForShe кампанит ажлын хүрээнд 10 их сургууль өөрсдийн оюутны хотхондоо жендерийн тэгш байдлыг хангаж ажиллана хэмээн мэдэгдээд байгаа юм. 

Эцэст нь хэлэхэд, чиний үлгэр дуурайлалаа болгох хүн аль ч салбарын хэн ч байж болно. Гагцхүү чиний ирээдүйн зорилго, төлөвлөгөөд эерэгээр нөлөөлж, чамд хүч, урам зориг өгдөг нэгэн байх нь хамгийн чухал юм шүү. 

Сэтгэгдэл үлдээх

*