no vote

ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН 7 САЙН ДУРЫН ХӨДӨЛГӨӨН

1. “Эсэргүүцлийн санал” хөдөлгөөн- Чили улс, 1988 он

no_vote.jpg__1200x800_q85_crop_subsampling-2_upscale

Пиночэтийг эсэргүүцэн гудамжинд жагсаж байгаа нь

Генерал Августо Пиночэт нь тухайн үеийн ерөнхийлөгч асан Салвадор Аллэндэ /1970- 1973 оны хооронд/-г түлхэн унагаж, эрх мэдлийг гартаа авахын тулд өөрийн эсэргүүцэгчдийг хэдэн зуугаар нь яллан, тарчлааж, хөнөөсөн байна. Мөн түүгээр ч зогсохгүй өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд үндсэн хуулийг өөрчлөн, ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 байсныг 8 жил болгон өөрчлөн баталжээ. Ингэж түүний эрх мэдлийн он жилүүд хөвөрсөн ба дарангуйллын 8 жил өнгөрсөний дараагаар Чилийн ард түмэн сонголтын өмнө тулж ирлээ. Тэдэнд хэмжээгүй эрх мэдэл, дарангуйллыг дахин 8 жил тэвчих үү эсвэл үгүй юу гэсэн сонголт байлаа. Мэдээж энэ үед Пиночэтийг эсэргүүцэх нь эрсдэл дагуулсан алхам байсан нь ойлгомжтой. Гэтэл жирийн иргэдээр толгойлуулсан “Эсэргүүцлийн санал” хөдөлгөөн өрнөж эхэлсэн бөгөөд үр дүнд нь 56 хувийн саналаар дарангуйллыг төгсгөл болгосон байна.

2. Согтуугаар жолоодох явдлыг хууль бус болгов- Америкийн Нэгдсэн Улс, 1980 он

Candy Lightner, president of MADD, Mothers Against Drunk Drivers, holds a picture of her late daughter inside her office in Sacramento, Calif., on Feb. 26, 1981. Lightner's daughter was killed by a drunk driver. (AP Photo)

“Согтуугаар жолоо барих явдлын эсрэг ээжүүд” байгууллагын үүсгэн байгуулагч

1980 оныг хүртэл АНУ-д согтуугаар жолоо барих явдлыг зохицуулсан эрх зүйн орчин дутмаг байжээ. Нэг талаас хариуцлагагүй гэж хэлж болох уг байдлаас үүдэн жилд хохирогчдын тоо хэдэн мянгаар тоологддог байв. Энэ л үед Калифорнийн үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн Кэйнди Лайтнар үүний эсрэг зогссон юм. Учир нь түүний 13 настай охин ч мөн хохирогч болжээ. Тэрээр “Согтуугаар жолоо барих явдлын эсрэг ээжүүд” байгууллагыг байгуулсан бөгөөд нийтийн анхаарлыг уг асуудал дээр татаж, амжилттайгаар олон зуун хүний амийг аварсан хуулийн өөрчлөлтүүдийг хийж чадсан байна.

3. Улбар шар хувьсгал- Мьянмар улс, 2007 он

Myanmar_Monks_Protest2

Мьянмарын Буддын шашны лам нар шударга ёсны төлөө тэмцэж буй нь

2007 оны наймдугаар сараас эхлэн гурван сар орчим Бирм буюу бидний сайн мэдэхээр Мьянмар улсад эмэгтэйчүүд, оюутнууд мөн тэр дундаа Буддын шашны лам нараар толгойлуулсан “Улбар шар” хувьсгал өрнөсөн юм. “Улбар шар” хэмээдсэн  нь тэмцлийн жагсаалд оролцогч лам нарын өмсгөлийн өнгөтэй холбоотой билээ. Тэгвэл тэд юуны төлөө тэмцэв? Улс төрийн хэлмэгдүүлэлт, цэргийн эрх мэдэлтэнгүүдийн бусармаг шийдвэр, дарангуйллын эсрэг босч, ардчиллыг олж авахын тулд байсан бөгөөд хэд хэдэн улс төрийн хэлмэгдэгсдийг чөлөөлөх байсны дотор Нобелийн Энхтайваны шагналт Ан Сан Су Чи ч багтсан байжээ. Тэмцэгч нар нь Засгийн газрын хэрцгий хариу арга хэмжээтэй нүүр тулж байсан ч эцэст нь 2011 онд цэргийн эрх мэдэлтэнгүүд татан буугдаж, 2010 онд Ан Сан Су Чи гэрийн хорионоос чөлөөлөгдсөн байна.

4. Австралийн Засгийн газраас нутгийн уугуул иргэдийн газар эзэмших эрхийг хүлээн зөвшөөрөв- Австрали улс, 1992 он

535563-45c99e0a-d4f2-11e3-a0cc-60e9930b314e

Хөдөлгөөнийг зохицуулагч Эдди Мабо, харамсалтайгаар тэмцлийнхээ үр дүнг сонсож чадалгүй нас барсан

1992 оныг хүртэл Аборигенууд буюу нутгийн уугуул иргэд нь хэдэн зууны турш өөрсдийн газар нутаг дээр халдашгүй амьдарсаар иржээ. Гэвч тэдэнд уул уурхайн компаниудыг эсэргүүцэн, өөрсдийн газар нутгийг хамгаалах ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй байсан байна. Энэ байдлын эсрэг Эдди Мабо гэгч идэвхтэй тэмцэж, хөдөлгөөнийг удирдсан бөгөөд одоо үр дүнд нь нутгийн уугуул иргэд газар нутгаа албан ёсоор бүрэн эзэмшдэг билээ.

5. Оёдлын машинистуудын ажил хаялт- Их Британи, 1968 он

tumblr_nplii3qixS1rnmfrmo1_1280

Форд компанийн ажилчдын уг ажил хаялт нь Их Британийн хөдөлмөрийн харилцааны хөгжилд томоохон ул мөрөө үлдээсэн үйл явдал юм. Тэр үед компань нь ажилчдыг B болон C түвшин гэж ангилдаг байсан ба B ангилалд зөвхөн эрчүүд багтдагаас гадна 15 хувиар ахиу цалин авдаг байжээ. Гэсэн ч ажлын цаг, хуваарийн хувьд ялгаагүй байсан нь эмэгтэйчүүдийг эрх тэгш байдлын төлөө тэмцэхэд хүргэсэн байна. 1968 оны 6 сарын 7-ны өдөр оёдлын машинистууд болох Эллэн, Вэра, Гвэн зэрэг 5 эмэгтэйгээр толгойлуулсан ажил хаялт эхлэж, эрэгтэй эмэгтэй хүмүүс ажил дээр тэнцүү хэмжээний цалин, хөлс авахаар зохицуулсан хуулийг батлах хүртэл өрнөсөн байна. Мэдээж үр дүнд нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эрх тэгш байдлын талаарх асуудал шинэ шатанд гарсан нь ойлгомжтой.

6. “Тайван хувьсгал”- Бүгд Найрамдах Чех улс, 1989 он

vaclav.jpg__1024x684_q85_crop_subsampling-2_upscale

Прагад болсон бослогт гэмтсэн хүмүүсийг хүндэтгэн удахгүй ерөнхийлөгч болох гэж буй Вацлав Хавел хүндэтгэл үзүүлж байна 

1989 оны 11 сарын 17-оос эхлэн 40 гаруй өдөр үргэлжилсэн уг хувьсгал нь тайван замаар явагдаж, анхны ардчилсан сонгууль өгөх боломжийг Чехийн ард түмэнд авчирсан юм. Тухайн үед эрх баригчид бусад орны эх баригчдын адил хувьсгал, өөрчлөлтийг эрс эсэргүүцэж байсан ч оюутан, ажилчид гээд бүх нийтийн оролцсон томоохон тэмцлийн үр дүнд тоталитар төр нуран унаж, улмаар Чех, Словак тус тусдаа бие даасан улс болсон билээ.

7. Энх тайвны төлөөх Либери эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, 2003 он

Protesting_in_front_of_UN_Envoy_at_Mamba_Point_Monrovia_Liberia_180dpi_credit_Pewee_Flomoku

Тухайн үед Либерт иргэний дайны он жилүүд өрнөж байсан бөгөөд 2003 гэхэд аль хэдий нь 250.000 гаруй хүн амиа алдаж, хүүхдүүд секс боолчлолд өртөн, дайнд албан хүчээр тулалдаж байлаа. Гэвч нөхцөл байдал үргэлжилсээр, дайн ямар нэгэн тууштай үр дүнд хүрэхгүй хэвээр байв. Энэ үед нийгмийн ажилтан Лэймах Гбовийгийн зохион байгуулж, хэдэн зуун эмэгтэйчүүдийн нэгдсэн хөдөлгөөн хотын төвийн загасны зах дээр суулт зарласнаар эхлэв. Эмэгтэйчүүд тэмцлийн хүчирхийлэлгүй хэлбэрүүдийг сонгон, дуулах, энх тайвны төлөө залбирах зэргээр хөдөлгөөнийг өрнүүлж байв. Тэр үед тэмцлийн өвөрмөц хэлбэрийг ашигласан нь дайн дуустал сексээс татгалзах явдал байлаа. Түүнчэн эрх баригчдыг энх тайван байдал тогтоох талаар ямар нэгэн шийдэлд хүрэхээс нааш гарч явахаас сэргийлэн, төрийн ордны гадаа олон нийтийг цуглуулсан байна. Энэ мэт нийтийн хүчин чармайлтын үр дүнд, хүсч байснаар тодорхой шийдэлд хүрэн 14 жил үргэлжилсэн иргэний дайн дуусгавар болжээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийн хөдөлгөөний дэмжлэгтэйгээр Эллэн Жонсон Сирлайф нь Либерийн анхны эмэгтэй төрийн тэргүүнээр сонгогдсон байна.

Global Citizen сайт, Сэм Жонесын нийтлэл

Орчуулсан М. Шижиртуяа

Эх сурвалж: MYC веб хуудсанд тавигдсанаар дахин нийтлэв

iVolunteer Санаачлага нь Сайн Дурынхан болон Байгууллагуудыг холбох, сайн дурын үйл ажиллагаа, нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжих тэдгээрийн гүүр болох зорилготой.