IMG_8947

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдийгөө бусдаас өөр гэж боддоггүй, тэднийг өөр гэж бодож байгаа хүмүүст л асуудал байна

“Бид чадна” ТББ нь өнгөрсөн зургаадугаар сараас “Сайн дурын хөтөлбөр” хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрт оролцогч залуус хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн  цахим хуудас болох www.bidchdadna.mn вэбсайтад мэдээ, нийтлэл, видео оруулахаас багаараа сайн дурын ажил хийж,  төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж.

Бид гурван өөр төсөл дээр ажиллаж байгаа залуусын төлөөлөлтэй уулзаж ярилцлааа.

IMG_0705-2

МУИС-ийн 3-р курсийн оюутан, Room10 төслийн багийн гишүүн П.Мандарваа 

Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Ямар төсөл хэрэгжүүлж байгаа вэ?

Room10 төсөл хэрэгжүүлж байна. Room гэдэг нь өрөө,  10 гэдэг нь 10-р цогцолбор цэцэрлэгийг хэлж байгаа  юм. Цэцэрлэг яслийн 10-р цогцолбор нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож, сэргээн засах эмчилгээ, нийгмийн хамгааллын үйлчилгээг хослуулан хүргэдэг улсын хэмжээнд байгаа ганц цэцэрлэг юм. Гэтэл энэ цогцолбор сүүлийн 5 жилд өөрийн гэсэн байргүй үйл ажиллагаагаа явуулж байна. Тиймээс өрөөний хүрэлцээ муу, сургалт явуулах боломжгүй байгаа юм. Манай төслийн багийнхан  45м2 өрөөг тохижуулах  ажлыг хийж байна.

IMG_0706-2

Номин-Эрдэнэ

Нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлаас яагаад энэ төслийг сонгож, хэрэгжүүлэх болсон бэ?

Бид маш их судалгаа хийсэн. Хүүхдүүдэд хөгжих, чөлөөтэй тоглож наадах боломжийг бий болгохыг хүссэн. Улаанбаатар хотод тархины саажилттай хүүхдүүдэд зориулсан газар бараг байдаггүй, гадуур чөлөөтэй явж чаддаггүй тул ядаж цэцэрлэг дээрээ өөрийнхөөрөө байж, хүссэн зүйлээ хийж байвал бидний төслийн зорилго бага ч гэсэн биелэх юм.

Room 10 өрөөг дүрсэлж болох уу?

Ханан дээр нь маш гоё зураг зурж байгаа. Хүүхдүүдэд зориулсан зураг, номноос гадна тоглоомын хэсэгтэй байх юм.

Төсөл хэдэн сарын хугацаанд үргэлжилж байна вэ?

Өнгөрсөн наймдугаар сараас хойш 2 сар гаруй хугацаанд хэрэгжүүлж байна. Одоогоор төслийн ажил 60 хувьтай явж байна.

Төслийн санхүүжилтээ яаж бий болгож байна вэ?

Гарааны санхүүг нь “Бид чадна” ТББ-аас гаргасан. 10 сарын 15-нд залууст хандсан боловсролын чиглэлийн үйл ажиллагаа зохион байгуулж орлогоор нь үлдсэн ажлаа хийхэд зарцуулагдах мөнгөө босгохыг зорьж байна.

Хүмүүнлэгийн ухааны сургуулийн 2-р курсийн оюутан, “Ярьдаг гэрлэн дохио” төслийн багийн гишүүн Д.Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Ямар төсөл хэрэгжүүлж байгаа вэ?

Манай улсад харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан ганцхан гэрлэн дохио байдаг. Тиймээс бид МУИС-ийн “Машин оюуны лаборатори”-той хамтран харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Ярьдаг гэрлэн дохио” төслийг хэрэгжүүлж байна. Энэ гэрлэн дохио нь хамгийн эхний туршилтын ажил тул нэг ширхэгийг хийж байгаа. Цаашид тоог нь нэмэгдүүлэхийн тулд ажиллана.

Яагаад энэ төслийг сонгож, хэрэгжүүлэхээр шийдсэн бэ?

IMG_0703-2

Улаанбаатар хотод бүх хүн замын хөдөлгөөнд оролцдог. Гэтэл замын түгжрэл, явган хүний замгүй гудамж гэх мэт олон асуудал байна.  Монгол улсад 16000 гаруй харааны бэрхшээлтэй иргэд байдаг. Тэр хүмүүсийн дунд ганцхан гэрлэн дохио байгаа нь хангалтгүй санагдсан тул энэ төслийг хэрэгжүүлэхээр шийдсэн. Мөн нэг гэрлэн дохио 6 сая төгрөгийн өртгөөр бүтдэг ч бид үүнийг дор хаяж 10 дахин бага төсвөөр бүтээхийг зорьж байна

Гэрлэн дохиогоо хаана байрлуулах вэ?

Хаана байрлуулахаа одоогоор шийдээгүй байна. Судалж байгаад хамгийн олон хүн зорчдог ачаалал ихтэй уулзвар дээр байрлуулна.

Төслөө хэдий хугацаанд хэрэгжүүлж байна вэ?

Яг техникийн ажил дээр 21 хоног үргэлжилсэн. Үүнээс өмнө хийсэн зөвшөөрөл хүсэх, материал цуглуулах зэрэг ажлыг оролцуулбал бараг 2 сарын хугацаа орсон.

Танай төсөлд ямар ажил мэргэжилтэй хүмүүс ажиллаж байна вэ?

Төслийн ажилд 1 л ЕБС-ийн сурагч байгаа бусад нь оюутнууд ажиллаж байна

 

СЭЗИС-ийн 1-р курсийн оюутан, “Үзээд алдах уу?” төслийн багийн гишүүн П.Батцэрэг 

Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Ямар төсөл хэрэгжүүлж байгаа вэ?

IMG_0712-2

Бид “Үзээд алдах уу?” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг олон асуудлыг олны танил хүмүүстэй хамтран видео хэлбэрээр олон нийтэд хүргэх зорилготой юм. Бидний төсөлд Шар айраг хамтлагийн дуучин Ганхүү ах оролцсон.

Яагаад энэ төслийг хэрэгжүүлэхээр болсон бэ?

Ярилцаж, судалсны үндсэн дээр нийгэмд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх бодол, хандлагыг өөрчлөх, мөн үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх, гадуур гудамж талбайгаар явахад тулгардаг асуудлыг олон нийтэд таниулахын тулд энэ төслийг хэрэгжүүлэхээр шийдсэн.

Яг одоо төслийн явц хэр байна вэ?

Бидний төсөл 95 хувьтай явж байгаа. Одоо видеон дээрээ дохионы хэл оруулах ажлыг хийж байна.

Төслийг хэрэгжүүлэхэд ямар нэг хүндрэл учирч байна уу?

Бид эерэг өөрчлөлтийн төлөө ажиллаж байгаа учраас бэрхшээл тулгарсан ч шийдэхийг хичээж байна. Энэ завшааныг ашиглаад төслийг хэрэгжүүлэхэд тусалсан “Батзориг” сан, дуучин Ганхүү,  ”Бид чадна” ТББ-ын Отгонтуяа багшдаа маш их баярлалаа.

 

_X8A9384

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдийгөө бусдаас өөр гэж боддоггүй, тэднийг өөр гэж бодож байгаа хүмүүст л асуудал байна” сэдэв дээр нэг сэтгэгдэл байна

  1. Enji on Reply

    Монголын ирээдүй болсон дүү нартаа маш том баяр хүргье. Зоригтой байгаад ажил эхлүүлнэ гэдэг бахархалтай. Улам их амжилтыг хүсье !!

Сэтгэгдэл үлдээх

*