GUIDE-Logo-02

Залхуучуудын Дэлхийг Аврах Гарын Авлага

Ядуурлыг эцэслэе. Шударга бус байдал, тэгш эрхийн асуудлуудтай тэмцэе. Дэлхийн дулаарлыг зогсооё… Эдгээр тогтвортой хөгжлийн зорилтууд нь дэлхийг өөрчлөх далайцтай бодлогуудын нэгэн хэсэг бөгөөд ЗГ, ОУ-н байгууллагууд, болон дэлхийн томоохон удирдагчдын хамтын ажиллагааны үр дүнгээр биелэлээ олох юм. Харин жирийн нэгэн иргэн эдгээр зорилтуудад өөрийн нөлөөг үзүүлж чадахааргүй мэт санагдаж байна уу? Тийм санагдахаар нь зүгээр л буугаад өгчих үү?

Үгүй шүү! Өөрчлөлт танаас эхлэнэ. Дэлхий дээр байгаа бүх хүмүүс, бүр бидний дунд байгаа хамгийн залхуу лазан нэгэн нь байсан ч ялгаагүй бид бүгдээрээ асуудлыг шийдэх гарц нь юм. Бидний өдөр тутамдаа дагаж мөрдөж болохуйц, том өөрчлөлтийг бий болгох, тун энгийн зүйлс энэ гарцад хүргэнэ. Хамгийн гол нь БҮГДЭЭРЭЭ хийж байж тэр том өөрчлөлт маань гарах юм шүү дээ.

Хялбаршуулах үүднээс эдгээр энгийн зүйлсийн жагсаалтын хэсгээс доор дурдан тэмдэглэе.

1-р шат. Буйдангаасаа хийчихэж болох зүйлс

  • Level-01-e1446056087150Хэрэглээгүй байгаа үедээ компьютер, утас, iPad зэрэг төхөөрөмжүүдээ бүрэн унтрааж цэнэглэж цахилгаан хэмнэх
  • Төлбөр тооцоогоо цахим гүйлгээгээр хийж банкны цаасан баримтуудаас татгалзах. Цаас хэмнэснээр ой мод сүйтгэх багасна
  • Зүгээр л лайклахын оронд бусадтай хуваалцаж шэйр хий. Хэрвээ цахим сүлжээгээр эмэгтэйчүүдийн эрх, дэлхийн дулаарал зэрэг бидний тулгамдсан асуудлуудын тухай пост харвал түүнийг өөрийн хүрээллийнхэндээ цахимаар түгээ
  • Дуу хоолойгоо хүргэ! Орон нутгийн ба бусад эрх мэдэлтнүүдийг хүн байгаль хоёрын аль алинд нь хохирол учруулахгүй санаачлагуудыг дэмжихийг шаард
  • Байнга хэвлэхээс татгалз. Хэрэгтэй мэдээлэл цахимаар олж авсан уу? Тэгвэл тэмдэглээд ав, компьютер дээрээ тэмдэглэчихвэл тун сайн
  • Гэрлээ унтраа. Зурагт болон компьютерийн дэлгэц хангалттай гэрэлтэй байдаг учраас онцын шаардлагагүй л бол гэрлээ унтрааж хэвш
  • Байгууллагуудын тухай багахан цахим хайлт хийгээд үйл ажиллагаа нь байгаль орчинд хор нөлөө үзүүлдэггүй компаниудаас бараа бүтээгдэхүүн худалдаж ав.
  • Цахим дарамт шахалтыг мэдээллэ. Хэрэв чат болон мессежээр дарамт шахалт, дээрэлхэлт гээд шударга биш зүйлстэй тулгарвал тэр хүнийг мэдээллэ
  • Мэдээлэлтэй бай. Шинэ соргог мэдээллээс хоцрохгүй байж, Глобал зорилтуудтай http://twitter.com/GlobalGoalsUN хаягаар холбогд
  • Глобал зорилтуудын төлөөх өөрийн үйлдлээ #globalgoals гэх хаягаар цахимаар хуваалцах
  • Ялгаруулж буй нүүрсхүчлийн хийгээ тооц! Та үүнийг http://climateneutralnow.org/SitePages/How.aspx ашиглан тооцоолж, цаашлаад дулаарлын кредитээ авах боломжтой

2-р шат. Гэрээсээ хийж болохуйц зүйлс

  • Level-02-e1446058040628Сэнс ба хатаагч бүү хэрэглэ. Үс болон хувцсаа хатаагч болон сэнсний тусламжгүй “байгалаар нь” хатаа. Хувцасаа угаахдаа бөөнөөр нь угаа.
  • Шүршүүрт хурдан ор. Усны онгоцоо дүүргэж орох нь 5-10 минутын шүршүүрнээс хавь илүү усыг авч оддог
  • Мах, загас, тахиа шувууны мах бага ид. Эдгээрийг хооллохын тулд ургамлыг тарьж ургуулахаас ч илүү нөөц хэрэгтэй
  • Идээгүй үлдээсэн эсвэл илүү гарсан хоолоо хурдан хөргөгчинд хийгээд маргаашийн хоол болгон бэлд
  • Цаас, хуванцар, шил болон хөнгөн цагааныг дахин боловсруулах нь хогийн цэгүүдийн тэлэлтийг багасгана
  • Багаар савласан бүтээгдэхүүн худалдаж ав
  • Шарах шүүгээгээ урьдчилж халаахаас татгалз. Хангалттай температур хэрэгтэй бол шарах шүүгээгээ асаахдаа л дотор нь хийчих
  • Цонх хаалгаа дулаалж энергийн үр ашгийг бүрэн зарцуул
  • Хуучин хэрэглэдэг байсан зүйлсээ энерги бага зарцуулдаг зүйлсээр соль. Шар гэрлийг цагаан гэрлээр г.м.
  • Хэрвээ боломжтой бол нарны энерги хураадаг дэлгэцийг ашиглаж энергийн эх үүсвэр болго. Цахилгааны төлбөрөө ч хэмнэнэ
  • Хивс ав. Хивс гэрийн дулааныг хадгалж хэрэгцээгүй энергийн зарцуулалтыг багасгана
  • Цэвэр усаа хэмнэ. Аяга таваг угаадаг машин хэрэглэдэг бол угаахынхаа өмнө цэвэр усаар зайлах хэрэггүй
  • Нярайн живхний сонголтоо өөрчил. Даавуун, дахин хэрэглэхүйц аль эсвэл байгальд ээлтэй материалаар хийсэн живхийг сонгон худалдаж ав
  • Гараар цасаа цэвэрлэ. Дуу чимээ ихтэй, том цас цэвэрлэх машинуудаас татгалзаж хүрзээр цасаа цэвэрлэ. Сайн ч дасгал болно
  • Хайрцагтай шүдэнз хэрэглэ. Газаар цэнэглэгддэг асаагуур шиг түлш хэрэглэхээргүй болно

3-р шат. Гэрийнхээ гадна хийж болох зүйлс

  • Level-03-1-e1446058649672Ойрхоноос худалдан авалт хий. Энэ нь ойр орчимын хүмүүсийн бизнесийг дэмжихээс гадна замын түгжрэлийг багасгана
  • Ухаалаг худалдан авалт хий. Хийх хоолоо төлөвлөж, төлөвлөөгүй худалдан авалт хийхээс зайлсхий. Ийм худалдан авалт хийлгэх гэсэн зар сурталчилгаанд бүү хуурт
  • “Царай муутай” жимснүүдийг ч худалдаж ав. Олон тооны жимс ба хүнсний ногоонууд хэлбэр, өнгө, хэмжээнээсээ болоод илүүц бараа болон хаягддаг. Царай муутай ч чанартай эдгээр бүтээгдэхүүнүүдийг худалдан авснаар үүнийг зогсоож болно
  • Дугуй уна, алх эсвэл нийтийн тээвэр хэрэглэ. Олуулаа явахдаа машинаа ашигла
  • Дахин хэрэглэгддэг усны сав, кофены аяга хэрэглэ. Хаягдлаа багасгаж, гадуур уух кофены мөнгөө ч хэмнэ
  • Дэлгүүр орохдоо өөрийнхөө уутыг авч яв. Гялгар уутнаас татгалзаж, өөрийн даавуун тороо хэрэглэж эхэл
  • Сальфетка бага хэрэглэ. Яг өөрийн хэрэгцээндээ таарсанг л ав.
  • Хуучин зүйлсээс худалдан авалт хий. Цоо шинэ гэдэг заавал шилдэг нь гэсэн үг биш. Комиссын бараанаас ашиглачихмаар зүйлс юу байгааг эрж хай
  • Машинаа торд. Сайн арчлагдсан машин бага нүүрсхүчлийн хий ялгаруулдаг
  • Хэрэглэдэггүй зүйлсээ хандивла. Буяны байгууллагууд тэдгээр хувцас, ном, тавилгуудаар тань хэрэгцээтэй хүнийг нь баярлуулна
  • Хүүхдүүд болон өөрийгөө вакцинд хамруул. Гэр бүлээ өвчнөөс хамгаална гэдэг нийтийн эрүүл мэндийг ч дэмжиж буй хэрэг юм
  • Оршин буй орон нутгийнхаа болон улсынхаа шийдвэр гаргагчдыг сонгох эрхийнхээ давуу талуудыг ашигла.

Дээр дурдагдсан зүйлс нь таны хийж чадах зүйлсийн нэгээхэн хэсэг нь юм. http://www.un.org/sustainabledevelopment/ сайтаас илүү дэлгэрэнгүйг судлах боломжтой.

Эх сурвалж: “The Lazy Person’s Guide To Saving The World – United Nations Sustainable Development”. United Nations Sustainable Development. N.p., 2016.

Орчуулсан:  Г.Тэргэл

iVolunteer Санаачлага нь Сайн Дурынхан болон Байгууллагуудыг холбох, сайн дурын үйл ажиллагаа, нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжих тэдгээрийн гүүр болох зорилготой.