980721_1280982075252153_7937745439833024733_o

Зөв сонголт, гэрэлт ирээдүй төсөл – Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?

MASA буюу Америкт Сургууль Төгсөгчдийн Нэгдсэн Холбооны гишүүдийн санаачлагаар АНУ-ын Төрийн департаментын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн “Зөв сонголт Гэрэлт ирээдүй” төслийг та бүхэнд, тэр дундаа ахлах ангийн дүү нартаа зориулан танилцуулж байна!

Юуны өмнө доорх цуврал хичээл/бичлэгүүдийг үзэхээс өмнө дараах сорилго/тестүүдийг хийж үзэхийг зөвлөж байна!

Эхний сорил http://www.masa.org.mn/test1.pdf 40 асуулттай судалгаа байгаа. Асуулт бүрийг анхааралтай уншаад зохих хариултын оноог тавиарай. Яг тийм гэж хариулбал 2 оноо, заримдаа гэвэл 1 оноо, бараг үгүй, үгүй гэж хариулбал 0 оноо тавиарай. Жишээлбэл, Интернет, номноос мэдээлэл цуглуулдаг уу гэсэн асуултад тийм гэж хариулбал, харалсан дөрвөлжинд 2 гэж бичнэ гэсэн үг.

11403395_1117699278247101_2928184316595284173_n

Ингээд бүх асуултад хариулсын дараа, хамгийн дор нийт оноо гэсэн мөрөнд багана бүрийн нийлбэр оноог гаргана. Тэгээд аль багана өндөр оноо авсан байна түүнийгээ дугуйлна. Багана бүр өөрөө A,B,……H гэсэн дугаартай. Иймд хариултаа дараах линкээс хараад ямар мэргэжил тохирохыг хэлж өгнө.

Гэхдээ сорил чиний хүсч байгаа мэргэжил тохирохгүй байж болно гэдгийг ойлгоорой. энэ сорил яг одоо байгаа авьяас, сонирхол, чадвар дээр чин суурилж байгааг анхаараарай. Яагаад гэвэл, хүсч байгаа мэргэжилд шаардагдах ур чадвар одоогоор бүрдээгүй бол, хүссэн мэргэжил чинь сорилоор гарч ирэхгүй гэсэн үг. Энэ нь чамд өөрийгөө нээж, шинэ шинэ чадварт суралцах шаардлагатайг харуулж байгааг ойлгоорой.

Дараагийн сорил бол Холландын сорил гэдгээрээ алдартай сорил юм. Энэ сорилд http://www.masa.org.mn/test2.pdf нийтдээ 6 бүлэг байгаа. Бүлэг тус бүр таны зан чанар, төрх байдал, хийж чаддаг зүйлс, хобби, дуртай зүйлс гэсэн 4 хэсгээс бүрдэнэ. За ингээд бөглөхдөө ур чадварын жагсаалт бүрийн урд “тийм” гэж хариулсан үед чагталж тэмдэглэнэ. Нийт хэдийг чагталснаа бүлэг тус бүртээ гаргаж ирээрэй. Ингээд аль бүлэгт хамгийн их чагталснаа гаргаж ирнэ.

Ингэсний дараа чамд аль бүлгийн ажил мэргэжил тохирч байгаа харах боломжтой. За хариуг http://www.masa.org.mn/result.pdf линкээр орж хараарай.Энэ хоёр сорилын огтолцол дээр чиний сонговол зохих мэргэжлүүд гарч ирнэ гэсэн үг.

11220777_1091763620840667_8212067694736039261_o

Өдөрлөгийн үеэр (Photo courtesy of MASA)

Эцэст нь тохирох мэргэжлээ сонгоод, түүн дээр судалгаа хийхийн дулд чамд гэрийн даалгавар өгье.Эн бол “Мэргэжлээ зөв сонгохын тулд би юу хийх ёстой вэ? гэсэн бяцхан судалгаа байгаа юм. Энэ судалгаа http://www.masa.org.mn/test3.pdf өмнөх хичээлүүдээс олж авсан бүх мэдээлийг багтаасан ирээдүйн мэргэжлийнхээ талаар судалгаа хийх цогц асуулга юм шүү. Хэрэв чи зөвхөн сонсоод орхих бус, үйлдэл хийж, ирээдүйн мэргэжлийнхээ талаар судалгаа хийх тусам, мэргэжилээ зөв сонгоход чинь туслах юм шүү.

Мэргэжил сонголтын цуврал хичээлүүд

Тун удахгүй ЭЕШ-аа өгөх гэж байгаа ахлах ангийн дүү нартаа зориулсан мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар зөвлөх 10 цуврал видеог үзээрэй. Мөн найз, дүү, хүүхдүүддээ үзүүлээрэй.

Эх сурвалж: Зөв сонголт, гэрэлт ирээдүй төсөл – Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?, MASA, www.masa.org.mn

iVolunteer Санаачлага нь Сайн Дурынхан болон Байгууллагуудыг холбох, сайн дурын үйл ажиллагаа, нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжих тэдгээрийн гүүр болох зорилготой.