17458434_1397848223605877_1540731984163434884_n

КАРЬЕР ХӨТӨЧ: Ширээний теннисийн олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын 4 удаагийн аварга Э.Лхагвасүрэн

Карьер хөтөч булан 10-р сард “Спортын тамирчид” мэргэжлийг онцолж байна. Энэ удаагийн туршлагатай мэргэжилтний хувиар ширээний теннисийн олон улсын мастер Э.Лхагвасүрэн уригдан оролцлоо.

Та өөрийнхөө талаар танилцуулна уу?

Намайг Э.Лхагвасүрэн гэдэг, 30 настай. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг холбооны инженер мэргэжлээр төгссөн, хувиараа бизнес эрхэлдэг. Ширээний теннисийн олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын 4 удаагийн аварга.

IMG_1760

Та яагаад уг спортоор хичээллэх болсон бэ?

11 наснаасаа хичээллэж эхэлсэн. Тухайн үед Өмнөд Солонгосоос азийн аварга, мундаг багш Монголд ирчихсэн байсантай холбогдуулан мөн өөрөө энэ спортод дуртай байсан тул ширээний теннисээр хичээллэхэд хүрсэн. Мөн миний аав ширээний теннисээр хичээллэдэг хүн байсан учраас аав ми12079178_1056950174316669_3975308038700294830_nнь надад нөлөөлсөн.

Уг спортоор хичээллэхээс өмнөх бодол одоогийнхоос хэр их өөрчлөгдсөн бэ?

Анх бусдын л адил спорт гэж харж байсан. Бусад спорттой адил нэг нэр томъёонд харъяалагддаг зүйл. Мөн чөлөөт цаг заваа спортоор хичээллэхэд зарцуулах хэрэгтэй юм байна, эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх юм байна гэх мэтчилэн бусадтай л адил боддог байсан. Одоо, ширээний теннис гэдэг спортыг илүү өргөн цар хүрээгээр харж байна. Бусад спортоос илүү нарийн, эрүүл мэнд гэхээс илүүтэй хүнийг хүмүүжүүлдэг, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг, ялагдах болон ялах ухааныг сургадаг гэдэг талаас нь харж байна даа

Салбартаа сайн тамирчин болохын тулд ямар ур чадварыг эзэмшсэн байх ёстой вэ?

Ширээний теннис бол нарийн спорт. Олон төрлийн техник, хөдөлгөөний ур чадвар, маш сайн бодож тоглох зэрэг нарийн мэдрэмжүүдийг шаарддаг. Ширээний теннисийн спортоор хичээллэж эхлэх гэж байвал эхлээд өөрөө дур сонирхолтой байх хэрэгтэй. Хэдийгээр олон төрлийн хөдөлгөөний ур чадвар, техник арга барилд суралцсан ч гэсэн ухаан гаргаж тоглохгүй бол хожих асуудал бага байна. Техникээс илүү бодож тоглох ухаанд суралцах хэрэгтэй гэж бодож байна.

Энэ спортын онцлог болон хэцүү зүйл нь юу вэ?

Ширээний теннисийн спорт бол шатартай адилхан. Хөдлөх бүртээ маш их боддог, маш олон нүүдлийн цаадахыг хардаг. Тийм ч учраас ширээний теннисийг хөлөөрөө тоголдог шатар гэж нэрийддэг. Хэцүү бэрхшээлтэй зүйл нь гэвэл, хүн өөрөө хүсэл сонирхолтой, зорилготой бол хэцүү зүйл гэж байхгүй шүү дээ. Миний хувьд, өдөрт 8-9 цаг бэлтгэл хийдэг байсан. Унтаж идэхэд л цаг гаргадаг байлаа. Гэхдээ энэ их цагаар бэлддэг байсан бэлтгэл намайг өнөөдрийг хүртэлх байр сууринд авчирсан.

17458434_1397848223605877_1540731984163434884_n

Та юунаас урам зориг авч ажилладаг вэ?

Хамт олон маань намайг байнга дэмждэг, надад эрч хүч урам зоригийг өгдөг. Дараа нь шинэ санаа бодож олох түүнийгээ хэрэгжүүлэх үйл явцаас, ажлаасаа урам зориг авдаг.

Ялах, ялагдахын үнэ цэнийг та юу гэж ойлгодог вэ?

Тухайн хүний амьдралд нөлөөлж чаддаг үнэ цэнэтэй зүйл. Хүнийг хүмүүжүүлж чаддаг, амьдралын ухаанд сургадаг. Багаасаа спортоор хичээллэж ялах, ялагдахын үнэ цэнийг мэдэрсэн хүн амьдралын ухаанд сайн суралцсан байдаг. Саяхан болсон Хабиб, Макгрегор хоёрын тулалдаан харуулж байна. Макгрегор ялагдаж сурсан, хожигдсоноо хүлээн зөвшөөрсөн, дотроо хичнээн уурлаж байсан ч түүнийгээ ил гаргахгүй өрсөлдөгчөө хүндэлж байхад Хабиб ялсан ч гэсэн уур уцаараа илэрхийлсээр л байсан. Хабибд маш олон шалтгаан байсан байх гэхдээ энэ нь ялж ялагдаж сурахтай холбоотой зүйл юм.

539868_1866286333620902_684341149229119084_n

Таны хувьд ямар спорт өвөрмөц санагддаг вэ?

Baseball, байт харваанд дуртай аль нэгээр нь хичээллэнэ гэж боддог.

20 жилийн дараа ширээний теннисийн спорт гэж байх болов уу? Ирээдүйд спортын төрөл зүйл устана гэдэг зүйл байх боломжтой юу?

20 жилийн дараа ширээний теннисийн спорт байдгаараа л байна гэхдээ яаж өсөн дэвжиж, ямар хөгжилд хүрэхийг таашгүй юм. Спорт устаж үгүй болно гэж байхгүй. Спорт бол хэдэн зууны дамжиж ирсэн зүйл. Спортын салбар, төрөл нэмэгдэхээс биш хасагдана гэж байхгүй. Хасагдах асуудлыг ярихад хүрвэл олимпийн хүрээнд ярьж болох юм. Тухайн олимпын төрлөөс хасах зүйл л байна байх. Спорт нь нийгэмд том байр суурь эзэлсэн, эв найрамдлын бэлэг тэмдэг учраас яг одоогийн нөхцөл байдалд ч мөн цаашид ч устаж үгүй болохгүй.

Хүйсийн ялгаа бий юу?

Хүйсийн ялгаа байдаггүй. Эрэгтэй нь илүү сайн тоголно, эмэгтэй нь муу тоголно гэсэн зүйл байхгүй. Ширээний теннис бол соёлтой спорт, бусадтай контакт үүсгэдэггүй, бүгд л адилхан хэн дур сонирхолтой байна тэр бүхэнд нээлттэй. Харин эмэгтэйчүүдийн ширээний теннисийн спорт эрэгтэйчүүдийнхээс хурдан өсч байна уу, удаан өсч байна уу гэх өсөлт хөгжил л харагддаг.

Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Өглөө эрт босоод орой хүртэл ажлаа хийдэг. Хамтарч ажилладаг хүмүүстэйгээ уулзаж, мундаг бизнесмэн, хуульч, санхүүч зэрэг хүмүүсээс зөвөлгөө авдаг, багийнхантайгаа уулзаж ажлаа ярилцаж төлөвлөдөг. Оройн цагаар өөрийгөө хөгжүүлэх ямар нэг зүйл хийдэг, ном унших, бэлтгэлээ хийх гэх мэт.

Сайн дурын ажил хийдэг үү?

Намайг 10 жилд байхад сайн дурын ажлын тухай ойлголт төдий л байдаггүй байлаа, тэр үед Монголд олон улсын тэмцээн, уралдаан ховор болдог байсан. Ази Европын спортын шинжлэх ухааны хуралд сайн дурын ажилтнаар оролцож байсан Сүүлийн 4 жилийн хугацаанд буюу 2014 оноос сайн дурын ажилд хүмүүс идэвхийлэн оролцож, энэ ойлголт нэлээн өргөн хүрээтэй болж хөгжиж байгаа нь харагдаж байна.

Сайн дурын ажилчидтай хамтарч ажилладаг уу?

Тийм. Өнгөрсөн жил Олон Улсын Хүүхдийн Спортын VII Наадмыг зохион байгуулсан. 150 сайн дурын ажилчидтай хамтарч ажилласан. Монголын ширээний теннисийн улсын аварга шалгаруулах тэмцээн, мөн саяхан ширээний теннисийн олон улсын тэмцээн боллоо. Энэ бүх үйл ажиллагаан дээр сайн дурын ажилчидтай хамтарч ажилласан. Монголын сайн дурын ажилчдын грүпп- Mongolia Volunteer гэдэг нэртэй Facebook Group-ээр мэдээлэл өгдөг.

20863292_10154557026511537_1432541990242521281_o

Энэ салбараас хүндэлж явдаг хүмүүсээ дурьдана уу?

Миний багш олон улсын хэмжээний мастер, улсын 3 удаагийн аварга, С.Галбадрах Мөн багшийн маань багш Монгол Улсын ширээний теннисийн 5 удаагийн аварга Т.Болд. Мөн дээд үеийн мундаг тамирчидаа хүндэлж явдаг.

Танд хэлэхийг хүсч буй зүйл байна уу? Залуучуудад хандаж юу гэж хэлмээр байна?

Ширээний теннисийн спортоор хичээллэх сонирхолтой, хичээллэж эхлэх гэж байгаа хүүхэд, залуучууд байгаа бол одоо эхлэх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Учир нь Монгол Улсад, Дэлхийн 3 удаагийн аварга, Хойд Солонгосын тамирчин ирсэн. Монголын хүүхэд залуучуудад багшилж байгаа. Маш ховор боломж тул та бүхэн хүрэлцэн ирээрэй.

Ямар нэг зүйлийг эхлүүлэх гэж байгаа бол зорилгоо зөв тодорхойлоод, өөрийн хүсэл сонирхлын дагуу аливааг хийгээрэй. Тэгж чадвал зовлон бэрхшээл гэдэг зүйл байхгүй шүү.

Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

Баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

*