Z12

О.Саранчулуун: Хэрэв би чадаж байвал та ч бас чадна

I Volunteer, Do You” өдөрлөгийн үзэгчдийг догдлуулж, басхүү урам зориг хайрласан ОНЦЛОХ ИЛТГЭЛ бол  “Ахиллис Монгол” ТББ-ыг үндэслэгч О.Саранчулууны “Зүрх сэтгэлийн дуудлага – Сайн дурын ажлаас, нийгмийн хариуцлага” нэртэй илтгэл байлаа. Тэрээр сүүлийн гурван жил “Итгэл, Найдвар, Боломж” Улаанбаатар марафоныг амжилттай зохион байгуулж, жил бүр оролцогчдын тоогоо тэлж, зохион байгуулалт нь сайжирч байгаа билээ.

Тэрээр юуны өмнө, сайн дурын ажил хийхээсээ өмнө өөрийгөө танин мэдэх чухал ач холбогдолтойг дурдсан. Тухайлбал, “Хувь хүний туршлага, та юу туулсан бэ, та юу мэдэрсэн бэ, танд юу тусалсан бэ?” гэсэн асуулт дээр үндэслэн өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсож, таны туулж үзсэн зүйл таны сэтгэлийн дуудлага болж, хийх гэсэн зүйлийн тань сэдэл болж өгөхийг хэлсэн юм.

“Хүн хэзээ ч өөртөө тохиолдсон зүйлийг бусдад тохиолдоосой гэж хүсдэггүй. Тэгээд аливаа сайн сайхан зүйлийг хиймээр байвал өөрийнхөө дотор руу өнгийж хараарай. Хэдий хүнд хэцүү зүйлүүдийг туулсан ч миний хажууд намайг дэмжиж тусласан хүмүүс байсан. Анх удаа марафонд гүйснээс хойш өөрийгөө  хүлээн зөвшөөрөх болсон” хэмээн үзэгчдэд ярьсан тэрээр бага байхдаа туссан хавдраас болж нэг хөлөө тайруулж байжээ. Харин эмээ нь түүнд “Хүн хөлгүй, гаргүй байж болох ч зүрх сэтгэлээрээ, толгойгоороо амьдралаа жолооддог”. Та ямар үнэ цэнээр хэний амьралыг золиослосны төлөө энд байгаа гэдгээ ойлгох буюу хэн нэгэнд тусласнаар тэр хүн яаж өөрчлөгдөж болох гэдгийг бодоорой гэсэн нь үнэхээр үнэ цэнэтэй, сэтгэлд хүрсэн мессеж байлаа.

Z13

Үүнээс гадна сайн дурын ажлыг ажил мэргэжлийн онцлогоос гадна чадах зүйлдээ тулгуурлаж хийх нь зүйтэй гэдгийг О.Саранчулуун онцлон хэлж байсан юм. Тэрээр хүмүүст эрүүл мэндийн зөв дадал хэвшийг заахыг хүсч, эзэмшсэн мэргэжлээрээ дамжуулан “Итгэл, Найдвар, Боломж” бүх нийтийн гүйлтийг зохион байгуулах болжээ. Ингээд хувийн туршлагаа өөрийн ажилтайгаа зохицуулахад тэр нь ТӨГС САЙН ДУРЫН АЖИЛ болно гэсэн юм.

Түүнчлэн нийгмийн хариуцлагыг дурдах нь зүйтэй хэмээлээ. Түүний үүсгэн байгуулсан Ахиллис Монгол ТББ нь “Ахиллис Интэрнэшнл” олон улсын байгууллагын 73 дахь салбар болон байгуулагдсан бөгөөд 30 гаруй хөгжлийн бэрхшээлтэй гишүүдтэй.

Эхэндээ энэ бүхэн миний сонирхол байсан бол одоо үүний үнэ цэнэ, хэрэгцээг мэдэж, заавал хийх ёстой ажил болсон. Хэрэв би чадаж байвал, та ч бас чадна. Та ч гэсэн өөрийн туулж өнгөрүүлсэн зүйлс, сэтгэлийн дуудлагаараа өөрөө эхлүүлэх, бусадтай хуваалцах хэрэгтэй. Нийгмийн хариуцлага гэдэг хүний зүрх сэтгэлээс л үүдэлтэйгэсэн хүчирхэг, сэтгэлд хүрсэн үгсээр илтгэлээ өндөрлөсөн юм.

Сэтгэгдэл үлдээх

*