89a7fb9d3b8f6e14cc99948c3624f59c

Сайн дурын ажилтнуудаа хэрхэн идэвхжүүлэх вэ?

Аливаа зүйлийг үнэ хөлс, ашиг хонжоо харалгүйгээр чин сэтгэлээсээ, сайн дураараа хийнэ гэдэг нийгмийн сайн сайхны төлөө оруулж буй хамгийн үнэ цэнэтэй хувь нэмэр юм. Иймээс сайн дурын ажилтнууд танай байгууллагын үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг гэдгийг ойлгож, тэднийг урамшуулж, хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах нь зүйтэй юм. Хэрэв танай байгууллага сайн дурын ажилтантай бол дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.

  1. Шагна, хүлээн зөвшөөр

Сайн дурын хэрхэн ажилчдыг үнэлж, баярлуулах вэ? Хэрвээ танай байгууллагын сайн дурын ажилтан өөрийгөө үнэ цэнэгүй, хэрэггүй хүн мэтээр бодож эхэлбэл хэзээ ч чин сэтгэлээсээ ажиллахгүй. Тиймээс нэг эсвэл хоёр жилд нэг удаа сайн ажилласан сайн дурын ажилчиддаа урамшуулах нь зүйтэй. Мөн төрсөн өдрийн мэндчилгээ хүргэх, гэр бүлд нь томоохон үйл явдал тохиолдсон баяр хүргэх (бүл нэмэх, хурим …) гэх мэтээр тэдэнд сэтгэл гаргаарай. Хамгийн гол нь  БАЯРЛАЛАА гэдэг үгийг бүү харамла.

This is the image description

  1. Тэдний үзэл бодлыг сонс

Сайн дурын ажилтнаа танай байгууллагад хэрэгтэй хүн гэдгийг нь мэдрүүлэхийн тулд сар болгон уулзалт зохион байгуулах, чухал асуудалд тэднээс саналыг нь авах хэрэгтэй.

  1. Хэрэгцээ шаардлагыг нь хангаж, дэмжлэг үзүүл

Сайн дурын ажилтан бүр ажлаа мэддэг, туршлагатай зохицуулагчтай байх ёстой. Зохицуулагч тэдний хэрэгцээ шаардлагыг сонсож, шийдэж өгөх хэрэгтэй. Хэрвээ сайн дурын ажилтан ямар нэг дэмжлэг авч чадахгүй бол ажиллахад хүндрэлтэй болж цаашлаад танай байгууллагыг орхиж магадгүй юм.

2016SpringSummerVolunteers_04

  1. Тэдэнд цаг зав гарга

Сайн дурын ажил хийхээр шийдсэн ихэнх хүмүүсийн гол зорилго бол нийгэмд хувь нэмрээ оруулах, адилхан үзэл бодолтой хамтрагчтай болох явдал байдаг. Тиймээс сайн дурын ажилчдаа хооронд нь уулзуулж, холбоо харилцаатай болох нөхцлийг нь бүрдүүл. Нэг өдрийн аялал, хамт хооллох зэрэг сайн дурын ажилчдынхаа хийхийг хүсч буй зүйлийг нь асууж тэдэнд зориулсан үйл ажиллагаа зохиох хэрэгтэй.

  1. Боломж өг

Сайн дурын ажилтан тань илүү их ажил хийж, үүрэг хариуцлага үүрмээр байгаа бол тэр боломжийг нь олгох хэрэгтэй. Өөрийгөө сорих, чадваржуулах хүсэлтэй ажилтан таны ажлыг хөнгөлөх болно.

99d08e6220250003b19833c6bd033dc8--volunteer-quotes-volunteer-week

Сэтгэгдэл үлдээх

*