Z10

Сайн дурын ажлын туршлага ТЭТГЭЛЭГ авахад хэрхэн нөлөөлдөг вэ?

I Volunteer Do you? өдөрлөгийн  хамгийн сүүлийн  хэлэлцүүлэг  болох “Сайн дурын үйл ажиллагааны туршлага тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн нөлөөлдөг вэ?” хэмээх  сонирхолтой сэдвээр “Боловсрол зөвлөгөө мэдээллийн төв“-ийн зөвлөх ажилтан Б.Гантөмөр , Жеймс  багш болон АНУ-ын элчин сайдын яамны олон нийттэй харилцах албаны дарга Ариел Викиоф оролцож залууст сайн дурын ажил тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад хэрхэн нөлөөлдөг мөн түүнчлэн АНУ-д зарлагддаг зарим солилцооны болон тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар залуучууддаа үнэ цэнэтэй мэдээллийг хүргэлээ.  Z1

Боловсрол зөвлөгөө мэдээллийн төв“-ийн багш Жеймс 

Сайн дурын ажил нь бакалавр, магистр болон солилцооны хөтөлбөрүүдэд хамрагдахад CV-ний томоохон үзүүлэлтийн нэг болсон. Хэдхэн жилийн өмнө суралцсан хугацааны дүн,  бичсэн эссе чухал байхын зэрэгцээ сайн дурын ажил нэмэлт байдлаар үнэлэгддэг байсан бол одоо сайн дурын ажил  эссетэй адил чухал байр суурь эзлэх  болжээ. Тухайлбал жил бүр их сургуульд элсэгчдийг  шалгаруулах хороонд  хэдэн мянган өргөдөл ирдэг бөгөөд  таны явуулсан материал бусдаасаа магадгүй сайн дурын ажлын туршлагаараа ялгарч тэнцэх магадлалтай. Гэхдээ сайн дурын ажил хийх явцдаа хэрхэн зүрх сэтгэл, цаг хугацаагаа зарцуулж хийсэн нь хамгийн чухал гэдгийг мартаж болохгүй.   Иймд шалгагчид таны сайн дурын ажлын туршлагыг олон хуудас жагсаалтаар биш харин нэг сайн дурын ажлыг ямар хугацаанд, хэр тууштай хийснээр чинь дүгнэх юм.  Мөн тухайн  нэг байгууллагад ажиллаж байхдаа хийсэн ажлаа нарийн тодорхой бичиж нь чухал ба үүнийгээ эссе дээрээ тусгаж бичих нь оновчтой хувилбар юм.

Z11

Боловсрол зөвлөгөө мэдээллийн төв“-ийн зөвлөх ажилтан Б.Гантөмөр

Мөн Боловсрол зөвлөгөө мэдээллийн төв нь Америкт суралцах болон тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах талаар үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгдөг.  Гадаадын их дээд сургуулиудад тэтгэлгээр суралцсан залуучууд өөрсдийн туршлагаа хуваалцаж илтгэл тавьдаг. Иймд хүссэн хүн бүхэн ирж зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.

Z7

АНУ-ын элчин сайдын яамны олон нийттэй харилцах албаны дарга Ариел Викиоф залуусын хамгийн их сонирхол татдаг  АНУ-д зарлагддаг бакалаврын болон магистрийн  тэтгэлэгт хөтөлбөрүүд болон солилцооны хөтөлбөрийн талаар ярилцлаа. Эдгээр тэтгэлэгт хөтөлбөрүүд тун удахгүй зарлагдах гэж буй учир залуучууд та бүхэн заавал өөрийгөө сориод үзээрэй хэмээн зөвлөе.

1. Global undergraduate program.

АНУ-д  бакалаврын түвшинд нэг семестр суралцдаг тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд 2,3-р курсийн оюутнуудад зарлагддаг хөтөлбөр юм

2. SUSI -Women’s Leadership Program.

Америкт жендерийн тэгш байдлыг хангахыг эрмэлздэг бөгөөд энэ үүднээс эмэгтэйчүүдийн манлайллыг дээшлүүлэх зорилготойгоор зарлагддаг хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр 5-6 долоо хоногийн хугацаатай Америкийн их сургуулиудад суралцдаг бөгөөд англи хэлний албан ёсны оноо шаарддаггүй. Хүсэлт гаргагч нь 1-3 курсийн бакалаврын түвшний, эмэгтэй оюутан байх ёстой.

 3. SUSI for Scholars

Олон төрлийн чиглэлээр судалгаа явуулдаг залуу эрдэмтэн, багш нарт зориулсан ба 11-р сард зарлагддаг хөтөлбөр юм.

  4. Fulbright student fellowship program

АНУ болон бусад орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилготой магистирийн зэрэг олгох бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрт өөрийн орны элчин сайдын яамдаар дамжуулан өргөдөл гаргах боломжтой. Тэтгэлэгт хөтөлбөрийг АНУ болон Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлдэг бөгөөд жилд дунджаар 12 хүнийг хамруулдаг.

iVolunteer Санаачилгын гишүүн.

Сэтгэгдэл үлдээх

*