21764888_2046263782065671_1246605769004612927_n

Сайн дурын ажил хийх байгууллагаа хэрхэн зөв сонгох вэ?

Сайн дурын ажил хийх сонирхолтой мөн хийхээр төлөвлөж буй залууст хаана, ямар байгуулага, компанид хийх вэ гэдэг нь асуудал болдог. Энэхүү асуултанд хариу өгч, сайн дурын ажил хийхдээ ямар газраас эхэлж, тэрхүү байгууллагаа хэрхэн сонгох талаар “Ivolunteer Mongolia” санаачлагын зохицуулагч Э.Жаргалсайхан “I Volunteer, Do You” өдөрлөгийн үеэр мэдээлэл өгсөн. Тэрээр үндсэн таван алхмыг дурдсан юм. Үүнд:

  1. Юуны өмнө “Нийгмийн ямар тулгамдсан асуудалд санаа зовнидог вэ? гэсэн асуултыг өөрөөсөө асууж, хариултаа олох. Тухайлбал чи агаарын бохирдол, ядуурал, жендерийн тэгш эрх гэх мэт асуудлуудад анхаарлааа илүү хандуулдаг бол энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг судлаж олно гэсэн үг.
  1. Үүний дараа “Би юунд дуртай, чаддаг, юу хийхийг хүсдэг гэх мэт яг ямар байдлаар хувь нэмрээ оруулж чадахаа тодорхойлох” буюу өөрийн сонирхол, чадвар, туршлага, зорилгодоо тулгуурлах.

 

IVolunteer санаачлагын зохицуулагч Жаргалсайхан.

IVolunteer санаачлагын зохицуулагч Жаргалсайхан.

  1. “Сайн дурын ажлаар дамжуулж би юуг сурч, хөгжүүлэхийг хүсч байна вэ” гэдгээ тодорхойлох нь мөн ач холбогдолтой. Багаар ажиллах, илтгэх урлаг, төсөл дээр ажиллаж сурах, хүмүүстэй харилцах, компьютерийн чадвараа сайжруулах гэх мэт ямар чадваруудыг эзэмшихийг хүсч буйгаа мэдэж байх хэрэгтэй.
  1. Урт хугацааны эсвэл богино бүр эсвэл ганц удаагийн сайн дурын ажил хийх үү гэдгээ тодорхойлох. Урт хугацааны сайн дурын ажлыг илүү хийх нь үр дүнтэй байдаг. Учир нь урт хугацааных байх тусам түүнээс авах өгөөж, туршлага, мэдлэг нь тэр хэрээр их байна.
  1. Байгууллагын сайн дурын ажилтанг үнэлж буй байдал, хандах хандлагын талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Мөн бизнесийн байгууллагыг аль болох сонгохгүй байхыг хичээгээрэй. Ер нь байгууллагын үйл ажиллагаа нийгэм рүүгээ чиглэсэн байх тусам нийгмийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа сайтар ухамсарласан байдаг.

Сэтгэгдэл үлдээх

*