IMG_1002

“Сайн дурын ажил – 2” хөтөлбөрт шинэ гишүүд шалгаруулж авна

АНУ-ын Элчин сайдын яамнаас ивээн тэтгэж буй “Сайн дурын ажил – 2” хөтөлбөр арваннэгдүгээр сарын 4-нд эхэлж 4 сарын хугацаатай хэрэгжих гэж байна.  Хөтөлбөрт сайн дурын ажилтан шалгаруулж авах гэж байгаатай холбогдуулан энэхүү ажлыг зохион байгуулж буй “Бид Чадна” ТББ-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Отгонтуяатай ярилцлаа.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. “Бид чадна” ТББ-ын үйл ажиллагааг товч танилцуулаач

Сайн байна уу? Манай ТББ 2013 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээ, мэдээлэл хүргэх “Бид Чадна ТББ” вэбсайтыг ажиллуулж эхэлсэн. Сайтаас гадна соёл, урлагаар дамжуулан олон нийтэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг таниулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалт зохион байгуулах зэрэг олон ажлыг зохион байгуулж байна.

IMG_1007

Б.Отгонтуяа – Бид Чадна ТББ, Гүйцэтгэх захирал

“Сайн дурын ажил” хөтөлбөрийн зорилго юу вэ?

Манай байгууллагын үйл ажиллагаанд оролцдог оюутан залууст зөвхөн мэдээ, мэдээлэл бичихээс гадна сайн дурын ажил хийх сонирхол их байсан. Тиймээс бид хөтөлбөрт оролцдог залуустаа зориулан тэднийг хөгжүүлэх зорилготойгоор Америкт сургууль төгссөн Монгол залуусын төлөөлөлтэй уулзуулж эхэлсэн. Мөн баг болгон хувааж нийгэмд хэрэгтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Бидний зорилго бол нийгэмд бага ч болов хувь нэмэр оруулах, оюутан залуусыг чадваржуулах гэж товчоор хэлж болох юм.

“Сайн дурын ажил-2” хөтөлбөр хэзээнээс эхлэх вэ?

Бидний эхний төсөл амжилттай хэрэгжсэн. Энэ удаа АНУ-ын Элчин сайдын яам энэхүү хөтөлбөрийг ивээн тэтгэж байгаа. Хөтөлбөр арваннэгдүгээр сарын 4-нд эхэлж 4 сарын хугацаанд хэрэгжих юм. Бид энэ хөтөлбөртөө шинээр сайн дурын ажилтан шалгаруулж авна.

Хэзээ шалгаруулж авах вэ?

Шалгаруулалт хоёр үе шаттай явагдана. Эхнийх нь 10 сарын 29 хүртэл бүртгэл хаягаар цахим бүртгэл хийнэ. Ингээд эхний шатанд тэнцсэн хүүхдүүдийг хоёрдугаар шатны шалгаруулалтад урьж, ярилцлага авна.

Сайн дурын хөтөлбөр оролцогч залууст ямар үр өгөөжтэй вэ?

“Бид чадна” ТББ оюутан залууст чөлөөт цагаа зөв өнгөрүүлж, өөрсдийгөө хөгжүүлэхэд нь тусалдаг. Тэдэнд төсөл хэрхэн бичих, цагийн менежмент, хөгжлийн бэрхшээлийн тэгш байдлын сургалт, англи хэл дээрх кино болон номын хэлэлцүүлгийн чөлөөт уулзалт, илтгэл бичих уралдаан, мэтгэлцээний тэмцээн зэрэгт хамрагдах боломжийг олгодог. Мөн гадаадын сургуульд элсэн ороход шаардагддаг нийгмийн идэвхийг нь илтгэх батламж олгож, тодорхойлолт бичиж өгдөг.

Баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье

Баярлалаа.

“Сайн дурын ажил – 2” хөтөлбөрт шинэ гишүүд шалгаруулж авна” сэдэв дээр 8 сэтгэгдэл байна.

  1. Э.Энхбилэг on Reply

    сайн байна уу сайн дурын ажилд оролцохыг хүсэж байна.

  2. Buyankhishig on Reply

    Oroltsoh gsen bolowch bvrtgeliin hugatsaa ni duussan bololtoi nemj hvn awah u? E-mail haygruu hariu ilgeene uu.

Сэтгэгдэл үлдээх

*