1_1

Төрөөс залуучуудад хэр хэмжээний хөрөнгө зарцуулдаг вэ?

Баримтын хуудсыг хаанаас боловсруулан гаргасан бэ?

Иргэний Боловсролын Төв залуучуудын байгууллагуудын нөлөөллийн ажлыг нотолгоонд суурилсан байдлаар илүү хүчтэй болгон дэмжихийн тулд богино хугацааны зөвлөхүүдтэй хамтран ажиллаж “Залуу хүн нөөц баялаг, нийгмийн хөдөлгөгч хүч” сэдэвт баримтын хуудсыг боловсруулан гаргалаа.

Баримтын хуудас хэнд зориулагдсан бэ?

  • Залуучуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон ТББ-ууд;
  • Залуучуудыг дэмжих хүсэл эрмэлзэлтэй хөгжлийн ажилтнууд, бодлого боловсруулагч нар;
  • Улс төрийн намууд залуучуудын хөгжилд чиглэсэн дорвитой бодлого боловсруулахад;

Баримтын хуудсыг яаж хэрэглэж болох вэ?

  • Улс орны хэмжээнд ирэх жилийн төсөв хэлэлцэгдэж буй энэ цаг хугацаанд өөрсдийн харьяалагддаг засаг захиргааны байгуулагадаа хандан залуучуудад ээлтэй төсөв боловсруулахад нөлөөлөх;
  • Өөрсдийн байгууллагын үндсэн чиглэлийн дагуу төсөл, хөтөлбөр боловсруулахад;
  • Олон нийтийн яриа, хэвлэл мэдээллийн байгууллагуудад ярилцлага өгөхдөө дурьдах;
  • Залуучуудын хэрэгцээ шаардлага дээр үндэслэж тэднийг дэмжих;
  • Олон талт нөлөөллийн ажил явуулахад баримт, нотолгоотой мэдээлэл болж чадна гэдэгт бид итгэлтэй байна

1_1

Баримтын хуудас маань 5 хуудас бүхий 10 нүүр мэдээллээс бүрдсэн ба хуудас бүр дараах мэдээлэл болон мессежийг агуулж байгаа юм.

  • Төрөөс залуучуудад хэдий хэмжээний хөрөнгө зарцуулдаг вэ?
  • Залуучуудад ээлтэй төсөв гэж юу?
  • Улс төр нийгмийн амьдралд оролцох боломж олговол залуучууд өөрчлөлт хийнэ.
  • Мэдээлэлтэй, оролцоотой залуучууд нийгмийн өөрчилнө!
  • Залуучуудад ээлтэй улс орон
  • Улс төрийн намууд залуучуудын асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй
  • Залуучууд бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хянах явцад оролцохыг хүсч байна
  • Төрийн бодлогод залуу хүн та хэрхэн нөлөөлж болох вэ?
  • Залуучуудын байгууллагад төрийн дэмжлэг хэрэгтэй
  • Бусад улс орон иргэний нийгмийн байгууллагуудыг яаж дэмждэг вэ?

Та энэхүү багцаас дараах мэдээллүүдийг авах боломжтой.

  • Залуучуудын хэрэгцээ шаардлага, төрийн бодлогод тавьж буй тэдний хүлээлтийг бодлого боловсруулагч, эрх баригчид зориулан асуудал дэвшүүлэн гаргаж ирсэн;
  • Монгол улсын болон бусад улс орны залуучуудын талаар сонирхолтой тоо баримт;
  • Залуучуудын байгууллагуудын анхаарч ажиллах шаардлагатай өнцөгийг тоо баримтаар нотолгоожуулан гаргаж ирсэн. Тухайлбал: 2012 онд сонгуулийн ирц 67.3%-тай байсан. Үүнээс сонгуулийн насны залуучуудын 20 хүрэхгүй хувь нь сонгуульд оролцжээ. Энэ тоо баримтаас харахад залуучуудын улс төр, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын анхаарлаа хандуулж ажиллах чиглэл тодорхой харагдаж байна;
  • Бусад улс орнууд залуучуудаа хэрхэн дэмждэг болох, нийгмийн нөөцийг залуучуудад хэрхэн хувиарлаж байгаа талаарх мэдээлэл

Анхаарах зүйл: Энэхүү баримтын хуудас нь Иргэний боловсролын төвийн өмч бөгөөд та баримтын хуудсыг төсөл хөтөлбөр боловсруулахдаа болон хурал уулзалтан дээр дурьдахдаа эх сурвалжаа заавал дурьдахыг анхаарна уу!

 

Эх Сурвалж: Иргэний Боловсролын Төв,  www.cce.mn

iVolunteer Санаачлага нь Сайн Дурынхан болон Байгууллагуудыг холбох, сайн дурын үйл ажиллагаа, нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжих тэдгээрийн гүүр болох зорилготой.