large_0S2DOTZ6r8WXvRYOTPiOgOuMSYD6RtNrcWIkE0txrHI

Уур амьсгалын өөрчлөлт таны нислэгийг уртасгаж байна уу?

Уур амьсгалын өөрчлөлт Атлантын далай дээгүүрх агаарын урсгалд нөлөөлж байгаа тул Англиас АНУ руу чиглэх нислэгийн хугацаа уртсах төлөвтэй байна. Ридингийн их сургуулийн эрдэмтдийн шинэ судалгаа Атлантын далайн баруунаас зүүн чигт үлээх агаарын урсгалыг шинжилж уур амьсгалын өөрчлөлт агаарын урсгалд хэрхэн нөлөөлж буйг судалжээ. АНУ-аас Европ зүг рүү хийгддэг нислэгүүдэд энэхүү хүчтэй агаарын урсгал дэм болдог ч эргэн буцаж нисэхдээ Атлантын далай дээгүүрх баруунаас зүүн чигийн хүчтэй урсгалыг сөрөх шаардлагтай болдог байна. Дэлхийн дулаарлын улмаас баруунаас зүүн чигийн агаарын урсгал хурдасч байгаа тул энэ зүгт нисч буй нислэгүүдэд төлөвлөсөн цагаас 15%-иар буюу арай бага хугацаанд зорисон газраа очих боломжтой болж байгаа бол эсрэгээрээ зүүнээс баруун чиглэлийн нислэгүүд илүү урт хугацааг агаарт өнгөрүүлэх болж байна! Иймээс Лондонгоос АНУ руу чиглэсэн нислэг долоон цагаас урт үргэлжлэх магадлал 80%-аар нэмэгдэж байхад Нью-Йоркоос Лондон хүрэх нислэгүүд 5 цаг 20 минутын дотор газардах болж байгаа нь, өмнөх дундаж болох 6-7 цагийн нислэгийн хугацаанаас хавь богино хугацаанд үргэлжлэхээр болжээ.

F_EVCQ9vo-Bs195aLGZz22dp7gNY80jww4hNx8jSwSo

Environmental Research Letters сэтгүүлд хэвлэгдсэн энэхүү судалгаа уур амьсгалын өөрчлөлтөөс үүссэж буй энэхүү агаарын урсгалын өөрчлөлт нь нүүрстөрөгчийн ялгаралт болон түлшний зарцуулалтыг нэмэгдүүлнэ гэдгийг дурьдсан байна. Үүний улмаас түлшний нэмэгдсэн зарцуулалтаас болж тасалбарын үнэ өсөх боломжтойг анхааруулсан байна. Судалгааны багийн ахлагч Др. Пол Уильям BBC News-т хэлэхдээ “Хоёр талын аяллын хугацаа нэмэгдэж байгаа нь нислэг агаарт илүү их цагийг өнгөрүүлнэ гэсэн үг” гээд Атлантын далайг гатлан нисэх бүх нислэгүүдэд үүнийг тооцвол жил бүр агаарт 2000 цагийн нислэг, 20 сая долларын түлш ба 70 сая кг CO2 нэмэгдэх юм. Дэлхий даяарх цаг агаарын системийг хөдөлгөдөг эдгээр хүчтэй агаарын урсгалыг ашигласнаар аялах хугацааг багасгах тул Атлантын далайн дээгүүрх агаарын урсгалаар өдөрт 600 гаруй нислэгүүд хийгддэг нь дэлхийн хамгийн завгүй агаарын замуудын нэгт зүй ёсоор тооцогдоход хүргэдэг.

2j2zO9Ookg8MhsNFJ4dryxC5Zdi0xaun3Df9MMhK00g

Өмнөх судалгаанд уур амьсгалын өөрчлөлт Атлантын далайг гаталж буй нислэгүүдийн турбуленс буюу зорчигчдод мэдрэгдэх чичиргээг 40% -аар нэмэгдүүлж болзошгүйг тогтоосон байна. Одоогоор нислэгийн компаниудад агаарын урсгалын өөрчлөлт шууд утгаараа нислэгийн цагийг уртасгаж байгаа баттай нотолгоо байхгүй байгаа ч эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлт агаарын урсгалын хүчид нөлөө үзүүлж улмаар дээр дурдсан өөрчлөлтийг авчирна гэдэгт итгэлтэй байна. Энэ судалгаа зөвхөн Лондон Нью-Иорк хоорондох нислэгүүдэд хийсэн ч бусад чиглэлд мөн ижил төрлийн өөрчлөлт харагдана гэж таамаглаж байна.

Орчуулсан: Өлзийжаргал

Эх сурвалж: “Will Climate Change Make Your Flight Longer?”. World Economic Forum. N.p., 2016

iVolunteer Санаачлага нь Сайн Дурынхан болон Байгууллагуудыг холбох, сайн дурын үйл ажиллагаа, нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжих тэдгээрийн гүүр болох зорилготой.