volunteer

Хож хож буюу хоёуланд нь ашигтай САЙН ДУРЫН АЖИЛ

Ажил, гэр гэсэн нэгэн хэвийн амьдралын хэмнэлээс гарч шинэ зүйл сурах, шинэ хүмүүстэй уулзах, өөрийгөө сорьж, хөгжүүлэх сонирхолтой залуус улам бүр нэмэгдсээр байна. Тэгвэл амьдралаа баялаг, эрч хүчтэй, шинэ зүйлсээр дүүрэн байлгахыг хүсвэл САЙН ДУРЫН АЖИЛ хийгээрэй. Бусдад хариу нэхэлгүй тус хүргэнэ гэдэг төсөөлж байгаагаас ч илүү олон боломжийг танд авчрах болно. Үүнд:

Зургийн эх сурвалж: ubpark.mn

  • Өөрийгөө илүү сайн таньж мэдэхийн зэрэгцээ ур чадвараа дээшлүүлнэ
  • Бидний өдөр тутмын амьдралд хамаатай нийгмийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулна
  • Сонирхолтой, шинэ хүмүүстэй танилцана
  • Хийж чаддаг зүйлээ сайжруулаад зогсохгүй өмнө нь огт хийж байгаагүй ажлуудыг хийж, туршлага хуримтлуулна. Жишээ нь, та санхүүгийн чиглэлийн мэргэжилтэй байлаа гэж бодоход зураг дарах, нийтлэл бичих, үйл ажиллагаа зохион байгуулах гэх мэт олон төрлийн чадварыг сайн дурын ажил хийснээр олж авах боломжтой.
  • Мэдээж хэрэг илүү сайн ажил, сургуульд ороход түлхэц болдог. Тухайлбал, өндөр хөгжилтэй орнуудад хүний нөөцийн ажилтан шинэ ажилтан авах анхан шатны ярилцлагадаа сайн дурын ажил хийж байсан эсэх, ямар гишүүнчлэлтэйг нь онцгойлон асуудаг жишиг тогтжээ. Сүүлийн жилүүдэд энэ жишиг манайд ч мөн нэвтэрч эхлээд байна. Түүнчлэн гадаадын их сургуулиуд шинэ оюутан элсүүлэхдээ нийгмийн идэвх, оролцоог харгалзан үздэг.
  • Сайн дурын ажил хийх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэдгийг судлаачид батлан хэлж байна. Тухайлбал, сайн дурын ажил хийдэггүй хүмүүстэй харьцуулахад стресс багатай байдаг, наслалт илүү байдаг гэх мэт.

Тэгвэл ажилчдаа сайн дурын ажил хийхийг дэмжих нь байгууллагад ямар үр ашигтай вэ?

29acc9d74a6b848d47bad88c3be69aa9

Байгууллагын зүгээс ажилчдаа чөлөөт цагаараа сайн дурын ажил хийхийг нь дэмжих эсвэл ажлын тодорхой цагт нийгэмд тустай ажил хийхийг зөвшөөрөх нь хэн хэндээ давуу талыг үүсгэж байдаг.

  • Ирээдүйд баг, хамт олноо манлайлах лидерийг бий болгох, төлөвшүүлэх
  • Ажилчдын ур чадварыг дээшлүүлэх /YOUGOV- оос хийсэн судалгаагаар менежерүүдийн 57 хувь нь сайн дурын ажил хийх явцдаа олж авсан шинэ чадварыг ажлын байрандаа ашигладаг гэж хариулжээ/
  • Чадварлаг, залуу боловсон хүчин татах, тогтвор суурьшилтай ажиллуулах /Өмнө нь хүмүүс өрсөлдөөнт цалинд суурилж ажиллах байгууллагаа сонгодог байсан бол “миллениал” буюу шинэ үеийн залуус сэтгэл ханамж, компанийн алсын харааг чухалчилдаг болжээ. Стэнфордын Бизнесийн сургуулиас хийсэн судалгаагаар төгсөгчид нийгмийн хариуцлагаа ухамсарладаг компанид орохын тулд цалингийнхаа 14.4 хувийг золиослоход бэлэн байдаг гэжээ.
  • Нэр хүнд болон брэнд менежментийг сайжруулах
  • Орон нутагт үр дүнтэй хөрөнгө оруулалт хийх гэх мэт олон талын ач холбогдолтой.

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд компаниуд ажилчдаа цалинтай сайн дурын ажил эрхлэх боломжийг дэмжих хандлага өссөөр байна. Тухайлбал, 2009 онд компаниудын 15 хувь нь сайн дурын ажлыг дэмжиж байсан бол 2016 оны SHRM-ийн судалгаанд дэлхий дахинд нийт компаниудын 21 хувь нь энэ төрлийн ажлыг дэмждэг гэж гарчээ. Мөн 2014 CECP судалгаагаар дэлхийд үйл ажиллагаагаар томоохонд тооцогддог 261 компанийн 60 орчим хувь нь сайн дурын ажлыг тусгайлан ажлын цагт оруулан тооцдог гэжээ.

Сайн дурын ажил хийе гэвэл хаанаас эхлэх хэрэгтэй вэ?

Есдүгээр сарын 16-нд болох “I Volunteer, Do you?” өдөрлөгт ирснээр сайн дурын ажилтай холбоотой мэдэхийг хүссэн бүх мэдээллээ олж авах боломжтой. Мөн ажлынхаа хажуугаар хэрхэн сайн дурын ажил хийх, албан байгууллагууд ажиллагсадаа хэрхэн дээрх үйл ажиллагаанд татан оролцуулах талаар Монголын топ компаниудын төлөөллийн сонирхолтой хэлэлцүүлгийг сонсоорой.

“I Volunteer, Do you?” өдөрлөгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай

Өдөрлөгт бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу.

iVolunteer Санаачилгын гишүүн.

Сэтгэгдэл үлдээх

*