agnieszka-boeske-354851-unsplash

Ярихаа болиод хийж эхлэх нь

Одоо байгаагаасаа илүү ихийг хүсч байна уу? Мөрөөдлийнхөө төлөө явмаар байна уу? Өөрчлөлт хийхийг хүсч байна уу?

Амьдралдаа ямар ч зүйлийг өөрийн болгох, хүссэндээ хүрэх ганц л арга байдаг ажээ. Энэ бол чи хэлдэг бус “хийдэг” хүн болох юм. Энэ бол мөн амжилтад хүрэх нэгхүү арга юм. Хэцүү учраас бууж өгч яасан ч болохгүй. Үнэ цэнэтэй зүйл бүр тийм амар ирнэ гэж үү?

Амьдралаа өөрчлөх, хүссэнээ авах, тэр ч бүү хэл дэлхийг өөрчлөх нь хэлж байгаа шигээ амархан зүйл огт биш билээ.

АНУ-ын зохиолч Марк Твен “Хэдэн жилийн дараа бид хийсэн зүйлээсээ илүүтэйгээр хийгээгүй зүйлдээ харамсдаг” гэж хэлсэн нь ч мэдээж бидэнд одоо цагтаа амьдарч хожим харамсахгүйгээр мөрөөдлийнхөө төлөө алхам хийхийг хэлж байна.

Юуг ч өөрчлөхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй.

Бид бүгд өөрчлөлт хийхийг хүсдэг, эхлүүлж чаддаг хэдий ч дуусгах тал дээр учир дутагдалтай. Дундаас нь шантраад буцаад өнөөх байдалдаа орчихдог. Харин эцсийг нь үзэж чадахгүй бол хүссэн үр дүндээ хүрнэ гэдэг эргэлзээтэй.

Ихэнх хүмүүсийн хувьд өөрчлөлт хийснээр ямар шинэ мэдлэг, чадвар гэх мэтийг олж авахад анхаарахаас илүү юуг алдаж болохоо бодож байдаг ажээ. Иймд “өөрчлөлтөөс айх айдас”-тай болчихдог.  Гэхдээ айдас их байх тусам илүү тод томруунаар гэрэлтэн, хурдхан алхам хийн хөдлөх хэрэгтэй.

Хэцүү зүйлийг туулаад гарах хэрэгтэй болох бүрт тэр болгоныг даваад гарахыг сурах хэрэгтэй. Тэгж байж айдас бага багаар алга болно.  Айдсаа даван туулах өөр нэгэн арга бол дуртай зүйлээ хийх юм. Чамд хамгийн их аз жаргалыг мэдрүүлдэг тэрхүү зүйлээ хийснээр тэр хэрээр дур хүсэл бадардаг. Өөрөөр хэлбэл чиний хүсэл зориг айдсаас чинь хүчтэй болж ирэх цагт чи хүссэнээ хийж чадна.

                       Хийх зүйлээ бодоод л, хүлээгээд, төлөвлөөд удаан суугаад байснаар бүтэхгүй. Хэт их бодох нь заримдаа хийх хүслийг унтраах ч хандлагатай. Бодох нь буруу биш хэдий ч, бодох бол хийх зүйлийн 10 хувийг гүйцэлдүүлнэ гэсэн үг. Үлдсэн 90 хувь буюу дийлэнхийг хийж байж гүйцэлдүүлнэ.

Сургууль бидэнд заасан зүйлээрээ буцаагаад шалгалт авдаг. Бүтээлч байдлыг орхигдуулдаг. Харин дэлхий ертөнцөд тодорч гарч ирэхийн тулд хэт их бодохоос илүү түүнийгээ хийдэг байх хэрэгтэй.

Дэлхийн агуу нээлтүүд оролдлого, зүтгэлийн дүнд л бий болсон шүү дээ. Иймд одооноос өөрийгөө та “судлаач” гэж бодоорой. Алдана, ононо гэсэн зүйл байхгүй. Таны амьдрал бол лаборатори бөгөөд зорилго чинь аль болохоор олон зүйл туршиж үр дүнг нь харах.

Өөрийнхөө үр дүнг чи явц дундаа хэрхэн санагдсанаараа хэмжээрэй. Хийж буй зүйлдээ үнэхээр дурлаж хийгээд, харин нэг л болж өгөхгүй байгаа бол зорилгоо биш түүнд хүрэх арга замаа дахин нэг тодорхойлоорой.

Аливааг хийхийн тулд алхам “хийх” хэрэгтэй.

Эцэст нь танд дараах бичлэгийг үзэхийг санал болгож байна. Ингээд та ярихаа, айхаа, эргэлзэхээ, шалтаг тоочихоо, гомдоллох зэргээ болиод ЗҮГЭЭР Л ХИЙЖ ЭХЛЭЭРЭЙ.

Сэтгэгдэл үлдээх

*