15_mistakes_make_in_20s_insta

#Мэдүүштэй: 20ИОД НАСАНДАА ГАРГАЖ БОЛОХ 15 ТОМ АЛДАА

Ажил амьдралын гараагаа эхлүүлж буй 20-иод настай залуучуудын түгээмэл гаргадаг алдаа юу вэ? 20иод насандаа гаргасан таны шийдвэр цаашдын амьдралд тань, магадгүй 10 жилийн дараах танд хэрхэн нөлөөлөх бол? Залуу байхын хамгийн сайхан нь хэдий алдаа гаргасан ч алдаанаасаа суралцах хангалттай хугацаа байдагт оршиж буй магад.

Бизнес болон технологийн мэдээллийн тэргүүлэх веб

болох Business Insider-н гаргасан 20ИОД НАСАНДАА ГАРГАЖ БОЛОХ 15 ТОМ АЛДАА инфографикийг та бүхэнд орчуулан, Монгол сэтгэхүйд хөрвүүлэн хүргэхийг хичээсэн нь энэ буйзаа!

Барилгын “ХУНДААМ”-г цутгахдаа яагаад дан ганц цементээр зуурдаггүй юм бол? Сайн боловсрол таны ирээдүйн амжилтын тань суурь болох олон материалуудын зөвхөн нэг хэсэг нь. Шаргуу хөдөлмөрч зан, хичээл зүтгэлийг элс хайрга гэж бодвол сая л сайн ХУНДААМ зуурах бүрэлдхүүн үүсч байна!

15_mistakes_make_in_20s_insta

Галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй явах гал халуун 20иод насандаа эрүүл мэнддээ хайхрамжгүй хандаад байгаа юм биш биз? Эрүүл биед Саруул ухаан орших тул эрүүл мэнддээ санаа тавиарай! Гэлээ гээд биеэ чагнаад хэвтэхийн нэр биш, энэ л залуу насандаа амьдралын зөв хэмнэл, эрүүл хооллолт, зөв зуршилыг бий болгохгүй бол болоод л байдаг байсан амьдралын хэмнэл, зуршил тань эрүүл мэндэд тань сөрөгөөр нөлөөлөх суурь болсон байх вий.

15_mistakes_make_in_20s_insta_2

Санхүүгийн сахилга бат нэг л өдөр залуу танд суучихна гэж бодох хэрэггүй! Өөрийн орлого, зарлагаа тооцож хуримтлуулах, ирээдүйд хөрөнгө оруулах боломжуудыг нээж өгөөрэй

15_mistakes_make_in_20s_insta_3

Өндөр орлоготой, нэр хүндтэй албан тушаалтай нэгэн сэтгэл дундуур явахад гудамжинд хог түүн, дуу аялан яваа нэгэн түүнээс илүү аз жаргалтай байж болох! Асуудал мөнгөндөө биш ажээ. Харин …

15_mistakes_make_in_20s_insta_4

Алдаа оноо, асуудал бэрхшээл амьдралд тохиох л зүйл. Олон сар жилээр хичээл зүтгэл гаргасан хөдөлмөрийнхөө үр дүнг үзэхийн төдийд, дахиад хэдхэн хоног л тэсэхэд амжилттай болохын наана буугаад өгчихөж байгаа юм биш биз?

15_mistakes_make_in_20s_insta_5

Эцэг эх, найз нөхөд, хамт олон, нийгмийн тогтсон хандлага, хариуцлага гээд чамайг тодорхойлох гэсэн нөлөөлөх олон хүчин зүйлс байна уу? Өөрийнхөө шийдвэр, итгэл үнэмшил, үзэл бодолдоо эзэн байх нь тодорхойгүй нөхцөл байдалд чамайг чиглүүлэх Алтан Гадас болон гэрэлтэнэ гэдэгт итгээрэй!

15_mistakes_make_in_20s_insta_6

Яарвал яана гэдэг билээ? Бусадтай өөрийгөө харьцуулан эсвэл бусдын хүлээлтээс болж ирээдүй рүү яарах нь ихэнх тохиолдолд буруу шийдвэрийг дагуулах тал бий.

15_mistakes_make_in_20s_insta_7

Эвтэй найртай, эелдэг найрсаг явалгүй л яахав. Гэхдээ уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай гэдгийн адилаар зарим тохиолдолд таарч тохирохгүй хүнтэй учирч болох. Бүгдэд таалагдах гэж оролдох нь өөрийгөө алдахын нэр!

15_mistakes_make_in_20s_insta_8

Мөнхийн нөхөрлөл гэж үгүй, харин мөнхийн ашиг сонирхол л гэж буй хэмээн нөхөрлөлийн үнэ цэнийг үгүйсгэх, буруулах гэсэнгүй. Сайхан нөхөрлөл мэдээж бий! Харин ажил амьдрал, цаг хугацааны эрхээр багын найз Батаа, байрны найз Доржоогоосоо зам салах тохиолдол бий гэдгийг санаарай!

15_mistakes_make_in_20s_insta_9

Ажлаасаа хоцорсоноо автобуснаас биш өөрөөсөө нэг ирээрэй. Асуудлыг хэн нэгнээс бус өөрөөсөө асууж сур!

15_mistakes_make_in_20s_insta_10

Comfort Zone буюу тохилог бүсээсээ гарч, өөрийгөө байнга сорьж байгаарай! Өөрийн бөмбөлөгийг хагалах эсвэл хүрээг нь тэлэх талаар санаж яваарай! Хорвоо дэлхий уудам Хийх зүйл түүнээс ч их. Харин та хаана явна вэ?

15_mistakes_make_in_20s_insta_11

Зарим асуудал зөвхөн Тийм эсвэл Үгүй гэсэн сонголт хийхээс илүүтэй төвөгтэй байж болох. Хэт туйлшрах нь бусад боломжуудыг хаах талтайг санаарай!

15_mistakes_make_in_20s_insta_12

Заяаны хань нь зам дээр таарна гээд хүлээгээд байвал таарах нь юу л бол! Таалагддаг нэгнээ болзоонд урь, санаачлагыг гартаа ав. Яагаад болохгүй гэж?

15_mistakes_make_in_20s_insta_13

Ихэнх тохиолдолд ирэх таван жилд юу хийх вэ биш, өнөөдөр магадгүй энэ 7 хоногт юу хийх нь илүүтэй чухал байх талтай. Мэдээж сайн төлөвлөгөө ирээдүйн газрын зураг урдах замыг заах ч, аяллын явцад өөр замаар зорьсон газраа хүрэх нь бий!

15_mistakes_make_in_20s_insta_14

“Чи зөвхөн өөрийнхөөрөө, хожим юунд ч харамсахгүйгээр л яв. Бусдад, тэр байтугай хамгийн ойр дотныхондоо ч гэсэн илүү таалагдах гэж өөрийн хүслийг бүү өөрчил. Амжилт, үр дүн, алдаа оноо бол амьдрал биш, зүгээр л амьдралд тааралдах зүйлс. Чамаас огт хамаарахгүй зүйлс хорвоод дэндүү их. Түүнд бүү санаа зов. Өөрийнхөө хийхийг л хий. Тэгвэл чи жаргалтай хүн. Хамгийн амжилттай хүн”. /Д. Энхбат гуайд өгсөн багшийнх нь зөвлөгөөгөөс/

15_mistakes_make_in_20s_insta_15

Эх Сурвалж: The 15 worst mistakes you can make in your 20s, Business Insider

/Орчуулсан: Б. Намуужин
Дизайн: Б. Өлзийбат/

iVolunteer Санаачлага нь Сайн Дурынхан болон Байгууллагуудыг холбох, сайн дурын үйл ажиллагаа, нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжих тэдгээрийн гүүр болох зорилготой.