D799EB8E-5A4F-497F-B4BD-ED8D5AA548C9

2017 онд хамгийн их гүйлгээтэй байсан номууд

Ном бол ертөнцийг харах цонх мөн. Хүн бүрийн унших дуртай ном өөр өөр байдаг хэдий ч 2017 онд Аз хур, МИР, Internom гэх гурван том номын дэлгүүрт ямар номууд хамгийн их гүйлгээтэй байсныг та бүхэнд хүргэе.

INTERNOM НОМЫН ДЭЛГҮҮР:

  1. Мари Кондо-АМЬДРАЛЫГ ӨӨРЧЛӨХ ЭМХ ЦЭГЦ БА ТҮҮНИЙ ГАЙХАМШИГТ ИД ШИД

Мари Кондо \Konmari\ Гэр, албан тасалгааг цэгцлэх зааварлагч зөвлөх. <<Бүсгүйчүүдийн гэр орны эмх цэгц>> сургалтыг эрхлэн явуулдаг бүсгүйн бичсэн, New York Times  #1 бэстсэллер уг ном нь салан задгай, замбараагүй байхаа больж эмх цэгцтэй амьдрах япон ухааныг заасан ном юм. 2018 ондоо гэр орон, албан тасалгаагаа эмх цэгцтэй болгохыг хүсч байгаа бол энэ номыг уншаад үзээрэй.

4909E11D-EAA4-47F8-955B-25E0B7683203

  1. Ли Куан Ю-СИНГАПУРЫН ХӨГЖЛИЙН НУУЦ

Сингапур улс эдийн засгийн хувьд  Ази тивдээ төдийгүй дэлхий дахинд нөлөөлөхүйц хүчтэй улс болоход Ли Куан Ю хэмээх эрхэм ямар гайхамшгийг хэрхэн бүтээсэн дурдатгалаа уг номоороо та бүхэнд хүргэх болно.

“Ли Куан Ю бол миний уулзаж байсан хүмүүсээс хамгийн ухаалаг бас хамгийн чадварлаг нь. Азийн амжилтын түүхийг чинхүү сонирхдог хүмүүс энэ номыг зайлшгүй унших ёстой. Түүний номоос бид энэ зууны хамгийн алсын хараатай төрийн зүтгэлтний бодол сэтгэлгээг олж мэднэ”

                                                                                ЖОРЖ БУШ, Америкийн Нэгдсэн Улсын 43 дахь ерөнхийлөгч

  1. Сабахаттин Али-АРЬСАН ХҮРЭМТЭЙ МАДОННА

ХХ Зууны Туркийн хамгийн агуу зохиолчдын нэг гэгддэг Сабахаттин Алигийн бичсэн Арьсан хүрэмтэй Мадонна роман Internom дэлгүүрийн хамгийн их зарагдсан номын нэгээр тодорсон байна. Уг роман нь 1920-иод онд Зураач жүүд эмэгтэйд  Берлины жүжигчин агуу хайр сэтгэлээ зориулсан хэдий ч золгүй хувь тавилангийн эрхээр хайрт бүсгүйгээсээ салан одож буй залуу Турк эрийн тухай өгүүлэх болно.

EE3960A8-9299-4B34-9E66-FCB98B2B92C3

  1. Ц.Оюунгэрэл, Жеффри Л.Фолт- ЖАРАН ЦАГААН ХОНЬ

2017оны 12 сард худалдаанд гарсан хэдий ч оны шилдэг борлуулалттай номд орж чадсан уг ном нь “Ногоон нүдэн лам” романы 2 дахь дэвтэр юм.  Номын зохиогч Ц.Оюунгэрэл: “Бидний өвөг дээдсийн жаргал, зовлонгийн тухай өгүүлэхийг зорилоо. “Ногоон нүдэн лам” романыхаа II дэвтрийг бичихдээ аз жаргалтай, шоронгоос гарсан Баасан лам арай илүү жаргасан, сайхан цагийг бичих магадлалтай гэж бодож байсан. Гэвч бичиж эхэлтэл ганц Баасангийн биш Монголын малчин ардын зовлон гарч ирсэн. Бидний түүхийн сурвалж бичигт байхгүй тийм зовлон, жаргалыг мэдсэн. Баасан ламын үлдсэн бүх амьдралыг бичье гэж бодсон ч чадаагүй. Учир нь тавхан жилийн амьдрал, үйл явдлыг бичихэд 586 хуудас болсон”

DF70DC8B-CA1E-45B8-A063-CF927883E489

АЗ ХУР НОМЫН ДЭЛГҮҮР:

  1. Л.Сарантуяа-ТАВИЛАН \I-III\

Хэвлэгдээд цөөнгүй жил болж байгаа хэдий ч 2017 оны Аз хур номын дэлгүүрийн хямдралаар хамгийн их зарагджээ. Гэмт хэргийн халуун мөр, үндэс баримт дээр тулгуурлан бичсэн тус зохиолоор зохиогч монгол эр хүний уужим сэтгэлийг өвгөн Данзангийн дүрээс олж харах бөгөөд, түүний үр хүүхдүүдийн амьдралаар орчин үеийн нийгмийн эрээн бараан бүхнийг маш сонирхолтойгоор харуулж чаджээ.

  1. П.Анужин-ЭРҮҮЛД ХҮРЭХ ЗАМ ЭНГИЙН

“Хоол хүнс гэдэг бол бие махбодоо шимээр тэтгэн, улмаар оюун санааны уудам орон зайд амьдрах дээд урлаг билээ.
Хоол хүнс ганган чамин гэхээсээ эгэл шимтэй, бодол сэтгэл хөөрүү булгисуу гэхээсээ энгийн төв байхад Эрүүл дагадаг юм билээ. Эрүүлд хүрэх зам их энгийн”. П.Анужин

захиалгаар худалдаа хийхийг хүсвэл энд дарна уу

26177081_1850897935201693_1908633416_n

  1. М.Л.Стедман- ТЭНГИСИЙН ДУНДАХ ГЭРЭЛТ ЦАМХАГ

New York Times-ийн бэстсэллер бүтээл. “Сэтгэл татам…Илбэдүүлсэн мэт … эхнээсээ л таныг хүчтэй татна.” THE OPRAH MAGAZINE

“Гоёмсог… бас зүрх шимшрүүлэм… Том, Изабель хоёрын хайр сэтгэлийг үнэхээр гайхалтай урнаар дүрсэлж чадсан” USA TODAY

AA04ABA0-EC89-4B6A-A8BF-C48F041C10E7

  1. Жожо Мойес -ЧАМТАЙ УЧРАХААС ӨМНӨ

Дэлхий даяар 8 сая хувь борлогдож, 40 гаруй хэлээр орчуулагдсан зохиол юм.

“Хайрлаж, энэрч, уучилж, тэвчиж, бас харамсалтай хэдий ч тавьж явуулахын гашуун амт. Хайрлахын зэрэгцээ нэг нэгнээсээ суралцахын ухааныг харуулсан сэтгэл хөдлөм хайрын түүх. Энэ бол үнэхээр онцгой, зүрх огшоож сэтгэл догдлом бүтээл.” Daily Mail
“Аугаа ялалт шиг мэдрэмж. Догдлол уярлын дээд цэг, сэтгэл хөдлөлийн хур буух лугаа адил тийм л мэдрэмж. Танд дор хаяж нэг хайрцаг сальфетка хэрэг болох байх.” Элле

  1. Р.Мөнхтэгш- ОДОО АНГЛИ ҮГ ЦЭЭЖЛЭХГҮЙ БАЙХЫГ ЧИНЬ ХАРНА АА

1 Цагт 100 англи үг цээжлэмээр байна уу? Тийм бол энэ номыг сонирхоод үзээрэй. Өргөн хэрэглээний 500 англи үгийг хошин зураг, үг ашиглан сонирхолтой байдлаар бүтээснээрээ бусад үг цээжлэхэд тусалдаг номоос ялгарах юм.

26196897_1850897938535026_425106083_n

МИР НОМЫН ДЭЛГҮҮР:

  1. Б.Сарантуяа- САМАР ХАТАН

Алтан ургийн угсаа залгамжлагч Элбэг нигүүлсэн хааны хайрт охин Самар хатны амьдралын ээдрээт он жилүүдээр Монголын түүхэнд “Бага хаадын үр” гэгддэг 15-р зууны эхэн үеийн нэгэн жарны түүхийг харуулах болно. Баруун зүүн түмний тэмцэл, цус асгаруулсан самуун он жилүүд хэрхэн өрнөж, тасрах шахсан алтан ураг , таран бутрах дөхсөн Монгол түмний төлөө эгэл нэгэн бүсгүй хэрхэн тэмцэж явсныг энэхүү номд өгүүлэх болно.

D799EB8E-5A4F-497F-B4BD-ED8D5AA548C9

  1. Б.Шүүдэрцэцэг- ХОТОЛ ЦАГААН ГҮНЖ

2002 онд анхны номоо хэвлүүлснээс хойш “ДОМОГТ АНУ ХАТАН” “Үүлэн хээтэй орчлон” романууд, “ТУУЖУУД”, “ҮЙСЭН ДЭЭРХ БИЧЭЭС” “Сувдан даруулга” тууж өгүүллэгийн түүвэр, “Хүслийн цахлай” “Сэтгэлийн анир” зэрэг 10 гаруй ном бичсэн уг зохиолчийн “Хотол цагаан гүнж” түүхэн роман нь Чингис хааны удам, Хайду хааны охин, өрнө дорнын түүх шастирт хүчит бөх гүнж гэж алдаршсан “Турандот” дуурийн гол дүрд мөнхөрсөн Хотол цагаан Ажуруг гүнжийн түүхийг өгүүлэх болно оо.

8372FE5B-317A-4582-A7C6-C9DE0398D19C

  1. Л.Сарантуяа- ХҮСЭЛ ХЯСАЛ

2 дэвтэр бүхий зохиолын танилцуулгатай дараах холбоосоор орж танилцана уу энд дарна уу

22310DE9-80F1-4243-8847-D1EECBC5519F

  1. Г.Аюурзана- САХИУСТ ХАНГАЙН НУУЦ

Эрт урьд цагт Халх Манжийг дагах үед Зүүн гарын алдарт бөө Халхын дагасан ноёнд удмын хараал ширээл шившиж гэнэ. Үнэхээр л хараагдсан ноёны үр удам өөдлөлгүй хорвоод шинээр мэндлэх үрс нь төрд нүүргүй, хэлгүй, маанаг амьтад төржээ. Гурав дөрвөн үеэс эхэлж арай гайгүй дүү дархан, номтой хүмүүс мэндэлсэн ч өвөг эцгээс өвлөсөн хараал одоог хэрнэ үргэлжлээд түүнээс хойших үр удамд нь дамжигдах вий гэсэн айдас хүйдэстэй өдөр хоногуудаас мултарсангүй. Дархны хүү бөгөөс төрөлхийн ятга хөгжимд нүдтэй Пүрэв ноён юм. Хуурдана, дуулна, ятгадна бичиг үсэгт нэвтэрсэн Пүрэв ноён Халхын нэгээхэн том гэгээний янаг бүсгүйн дуулахыг сонссон цагаас эхэлж эг маггүй дурлаж түүний төлөө аваал эхнэрээ нутаг өөд нь буцаана. Ингээд л түүний зовлонт амьдрал магад хамгаас жаргалтай амьдрал эхэлж буй энэ юм. Дархан эцэг нь түүнд “Нүд гялбам эмээс л болгоомжилж яв. Тэр л бидний үе дамжин ирсэн хараалын үргэлжлэл юм шүү” хэмээн амьд сэрүүн үедээ учирлан захиж тэгш дөрвөлж айлаас эм буулгаж өгөөд тэнгэр болжээ… \хувь хүний тэмдэглэлийг дараах холбоосоор орж уншина уу\ энд дарна уу

Зохиолч яруу найрагч Г.Аюурзана “Илбэ зэрэглээ”, “Арван зүүдний өр” “Цуурайнаас төрөгсөд” “Бөөгийн домог” “Шүгдэн” “Цагаан Хар Улаан” “Судасны чимээ” романуудаа уншигчдын хүртээл болгожээ.

E5515235-BCA1-4C03-885D-583D504D965B

  1. Б.Батрэгзэдмаа- ОЧИР ЭРХШЭЭГЧ

Энэхүү Роман нь нэгэн англи хүн Монгол гэгээнтэнтэй учирснаар урьд насандаа эгэлгүй хүчийг олсон лам хувраг хүмүүн явснаа мэдэх болно. Улмаар үйлийн үрийн гүн гүнзгий утга, мөнх ба мөнх бусын амьдралыг танин мэдэж, дэлхий ертөнцийн ил далдын гайхалтай явдал, дээд оршихуйн гайхамшигтай нууцад нэвтрэн гэгээрлийн хутгийг олж авч буй тухай өгүүлнэ.  Зохиолч уг бүтээлээрээ хувь хүний заяа төөргийг түүхэн орон цагийн явдлаар өгүүлэхдээ өрнө дорны оюун санааны шүтэлцээ, дэлхий ертөнц одот огторгуйн барилдлагыг нээн, хүн төрөлхтний эрхэм нандин эрмэлзэл болох хайр сэтгэл, буянт хийгээд бодь сэтгэлийн чанарыг сонин содон сэтгэлгээгээр тод томруун дүрсэлснийг Талантбүүк редакцын зөвлөл онцолжээ.

9819AEC3-D0BF-449A-9391-86EF60118975

Сэтгэгдэл үлдээх

*