5shaltgaaan

“I Volunteer, Do you?” өдөрлөгт очих 5 шалтгаан

Та өдөрт хэдэн цагийг яг юунд зарцуулж байгаагаа нарийн тооцож үзсэн үү?

Бидний олонхи нь өдөрт дунджаар 1-3 цагийг утсаа оролдож, сошиал сүлжээг ашиглахад зарцуулдаг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, бид хамгийн багаар бодоход долоо хоногт 7-21 цагийг хий дэмий өнгөрөөдөг гэсэн үг. Тэгвэл энэ цагийг бусдын сайн сайхан болоод өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулах боломжийг “I Volunteer, do you?” өдөрлөг та бүхэнд олгож байна.

Бид энэхүү үйл ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд нээлттэй өдөрлөгт ирснээр та дараах таван боломжийг олж авах юм.

1. Яг хаанаас эхлэхээ, юу хийх ёстойгоо мэдэхгүй байна уу? Тэгвэл сайн дурын ажил хийхийг хүсч буй залуус хэрхэн өөрт тохирох байгууллагыг сонгох талаар зөвлөгөөг өдөрлөгт ирснээр авах боломжтой. Мөн иргэний нийгмийн байгууллагууд, залуучуудын хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөрүүд, боловсрол болон хүмүүнлэгийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын мэдээллийг нэг дороос авч, үйл ажиллагаатай нь танилцах, гишүүнээр элсэх боломжийг жилдээ ганцхан удаа зохиогддог “I Volunteer, do you?” өдөрлөгт ирснээр олж авна.

2. Хүн юуг, ямар шалтгаанаар хийж байгаагаа ойлгосон цагт хамгийн үр бүтээлтэй, эерэг хандлагатай байж чаддаг. Тэгвэл залуус та бүхэнтэй “Залуучуудын утга учиртай оролцоо гэж юу вэ, өөрийн дуу хоолойг хэрхэн хүргэх вэ” сэдвийн хүрээнд сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэхээр бэлдээд байна.

3. Сайн дурын ажил хийх сонирхолтой хүмүүсийн дийлэнх хувийг оюутан, сурагчид эзэлдэг. Гэвч сүүлийн жилүүдэд ажлынхаа хажуугаар нийгмийн сайн сайханд хувьд нэмрээ оруулж, өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой залуучуудын тоо нэмэгдэж байна. Иймээс ажлынхаа хажуугаар хэрхэн сайн дурын ажил хийх, албан байгууллагууд ажиллагсадаа хэрхэн дээрх үйл ажиллагаанд татан оролцуулах талаар Монголын топ компаниудын төлөөлөл ярилцах болно.

4. Нийгэмд өөрийн дуу хоолойгоо амжилттай хүргээд зогсохгүй маш олон залуусыг үйл ажиллагаандаа татан оролцуулж, сошиал ертөнцөд давалгаа үүсгэж чадсан илтгэгчийг өдөрлөгийн хүрээнд та бүхэнтэй уулзуулна.

5. Сайн дурын ажлын туршлага нь тэтгэлэг авах цаашлаад ирээдүйн карьерт хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг холбогдох мэргэжилтнүүд болон арвин туршлага хуримтлуулсан залуус хуваалцах гэж байна.

Оролцогчоор бүртгүүлэх бол ЭНД дарна уу!

iVolunteer Санаачилгын гишүүн.

Сэтгэгдэл үлдээх

*