IMG_1238

“iVolunteer”-ийн талаар таны мэдэх ёстой 5 зүйл

Ажил, хичээлийнхээ хажуугаар бусдад тусалж, нийгэмд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг үү? Сайн дурын ажил хийх гэхээр хаанаас эхлэхээ, хаана хандахаа мэдэхгүй байх нь залуус бидэнд тохиолддог бас нэг асуудал. Тэгвэл яг энэ бэрхшээлийг шийдэж өгөхөөр нэгдсэн залуусын тухай та бүхэнд дуулгах гэж байна.

Залуус залуусаа дэмжих санаачилга буюу “iVo”

IMG_1234

Бид бол сайн дурын үйл ажиллагаанд оролцох сонирхолтой хүмүүсийг төрийн бус байгууллагуудтай холбох, мэдээллээр хангах, сайн дурын үйл болон нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжих зорилготой залуусын санаачилга! Манай санаачилга 2015 оны 12-р сард байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

I Volunteer, do you?

IMG_1235

Бид 2016 оны есдүгээр сарын 17-нд Монголдоо “анхдагч” гэж хэлж болохоор нэгэн арга хэмжээг зохион байгуулсан нь “I Volunteer, do you” өдөрлөг байсан юм. Сайн дурын ажил хийх сонирхолтой залуусыг ТББ-уудтай холбох хамгийн том алхамыг амжилттай зохион байгуулж чадсан. Өдөрлөгийн үеэр иргэний нийгмийн байгууллагууд, залуучуудын хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөрүүд, боловсрол болон хүмүүнлэг, тусламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй байгууллага, сайн дурын үйл ажиллагаанд оролцож өөрийгөө хөгжүүлэхийн сацуу бусдад туслах хүсэлтэй 1100 орчим залуусыг нэг дор цугларуулж чадсандаа iVo санаачилгын залуус баяртай байгаа. Мөн уг арга хэмжээг жил бүр тогтмол зохион байгуулах зорилго тавин ажиллаж байна.

Бид залууст ямар боломж олгодог вэ?

IMG_1236

Та манай iVolunteer.mn сайтаар зочилсноор өөрийн хүссэн сайн дурын ажлыг хайж олох, сайтад бүртгүүлж, өөрийн профайлаа үүсгэх, блогоор зочилж сонирхолтой нийтлэлүүд уншиж болно. Мөн бидний iVolunteer Mongolia фэйсбүүк хуудсаар нэвтэрч сайн дурын үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг цаг алдалгүй авах, сонирхсон зүйлээ “iVo”-гийн залуусаас асуух боломжтой.

“iVo”-гийн талаар залуус ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

IMG_1237

VOLUNTEER хийх нь яагаад чухал вэ?

Бидний олонхи нь мод тариад, хог түүхийг VOLUNTEER буюу сайн дурын ажил гэж ойлгодог. Гэвч энэ нь бидний төсөөлснөөс илүү өргөн хүрээтэй ойлголт бөгөөд өөрийгөө хөгжүүлэх явцдаа бусдыг сайнаар өөрчилж байдаг нь сайн дурын ажлын гол мөн чанар юм.

Сайн дурын ажил хийдэг хүмүүсийн хамгийн том цалин нь ТУРШЛАГА, УР ЧАДВАР байдаг юм шүү дээ.

iVolunteer Санаачилгын гишүүн.