111jpg

IVOLUNTEER САНААЧИЛГЫН САЙН ДУРЫН ИДЭВХТЭН ГИШҮҮН БОЛСНООР …

iVolunteer СанаачилгаiVolunteer.mn онлайн платформ нь сайн дурын үндсэн дээр нийгэмд тустай төсөл хөтөлбөр санаачлан зохион байгуулдаг байгууллагыг сайн дурын ажилчидтай холбох, тэдний гүүр болох, сайн дурын үйл ажиллагааг сурталчилан таниулах зорилготой залуусын нээлттэй санаачилга юм.

FACEBOOK PAGE PROFILE

Манай баг вэб хөгжүүлэгч, нийтлэл хөгжүүлэгч, дизайнер, сошиал медиа хөгжүүлэгч, гэрэл зурагчин гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тус хөтөлбөрт 6 сар болон түүнээс дээш хугацаанд хамрагдаж, хамтран ажиллах боломжтой.

Бид жил бүр I Volunteer, Do You? хэмээх арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд, энэ жилийн I Volunteer, Do You 2018 өдөрлөг ирэх сард зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.

wBtkifUI

Арга хэмжээ болохтой зэрэгцэн I Volunteer Mongolia шинэ гишүүний элсэлтээ авч байна. Манай санаачилгын гишүүн болсноор …

  • Хувь хүний хөгжлийн хувьд шинэ ур чадвар, мэдлэгийг эзэмшиж, туршлагатай болно
  • Зарчимч, цаг баримталдаг, төлөвлөдөг нэгэн болж төлөвшинө.
  • Олон төрлийн мэдлэг, ур чадвар бүхий хүмүүстэй харилцаж, танилцах боломжтой
  • Эвсэг, найрсаг харилцаа бүхий хамт олонтой хамтарч ажиллана.
  • Нийгэмд, хүмүүст нөлөөлөх эерэг өөрчлөлт, мэдээллийг түгээгч нэгэн болно
  • Бие биенээсээ суралцах, чадахгүй зүйлээ асуух бүрэн боломжтой

Бид өнгөрсөн хугацаанд +170 гаруй сайн дурын үйл ажиллагааны боломжуудыг нийтэлж +1000 гаруй сайн дурынхныг +100 гаруй байгууллага, санаачилга, хөтөлбөрүүдтэй холбож өгсөн амжилттайгаар цаашид илүү өргөжин шинэчлэгдэхээр төлөвлөн ажиллаж байна.

Таны хүсэл сонирхол манай багийн бүрэлдэхүүн хэсэгт багтаж байвал, өөрийн ур чадварыг нийгэмд эерэг өөрчлөлт, үнэ цэнэ бүтээхэд зориулан, сайн дурын үйл ажиллагааны хөгжилд хувь нэмрээ оруулах сонирхолтой залуус та бүхнийг бидэнтэй нэгдэхийг уриалж байна!

111jpg

Сэтгэгдэл үлдээх

*