Тойм

iVolunteer Санаачилга, iVolunteer.mn онлайн платформ нь Сайн дурынхан болон нийгэмд тустай төсөл хөтөлбөр, сайн дурын ажилтан болон байгууллагыг холбох,  тэдгээрийн гүүр болох, сайн дурын үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготой залуусын нээлттэй санаачилга юм.

Та нийгэмдээ эерэг өөрчлөлтийг авчирж,  үнэ цэнэ бүтээхэд хувь нэмрээ оруулж буй залуусын санаачилгад нэгдэх сонирхолтойн дээр өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй бол бидэнтэй нэгдээрэй!

Блог хөтлөх болон нийтлэл бичих сонирхолтой, тодорхой хэмжээний чадвартай залуусыг манай хамт олны нэг хэсэг болохыг урьж байна.

Ажиллах нөхцөл:

  • Ажиллах цаг: 4-6 цаг/ 7 хоногт
  • Ажиллах хугацаа: 3 сар /цаашид гишүүн болж үргэлжлүүлэн ажиллах боломжтой/
  • Ажиллах орчин: Ихэвчлэн онлайн хэлбэрээр (хоёр 7 хоног тутмын багийн уулзалтад оролцож байх)

Тавигдах Шаардлага:

  • Багаар ажиллах чадвар
  • Бүтээлч сэтгэхүй
  • Цагийн менежмент
  • Humor болон өөрийн Comfort Zone-оосоо гарч өөрийгөө сорих сонирхолтой

Бид танд:

  • Найрсаг, цомхон хамт олон болон өөрийгөө сорих боломж
  • Ур чадвар болон танилын хүрээгээ нэмэгдүүлэх
  • Залуусын нээлттэй санаачилга, iVolunteer.mn-ийн үйлсэд хувь нэмрээ оруулах
  • Тодорхойлох захидал (Reference) болон occasional coffee/happy hours санал болгож байна.

Бүртгэл хаагдах: 2017 оны 04 сарын 29-ний 18:00 цагт хаагдана.

Бүртгүүлэх: ЭНД ДАРНА УУ