Тойм

iVolunteer СанаачилгаiVolunteer.mn онлайн платформ нь Сайн дурынхан болон нийгэмд тустай төсөл хөтөлбөр, сайн дурын ажилтан болон байгууллагыг холбох,  тэдгээрийн гүүр болох, сайн дурын үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготой залуусын нээлттэй санаачилга юм.

Бид өнгөрсөн хугацаанд +170 гаруй сайн дурын үйл ажиллагааны боломжуудыг нийтэлж +1000 гаруй сайн дурынхныг +100 гаруй байгууллага, санаачилга, хөтөлбөрүүдтэй холбож өгсөн амжилттайгаар цаашид илүү өргөжин шинэчлэгдэхээр төлөвлөн ажиллаж байна.

Өөрийн ур чадварыг нийгэмд эерэг өөрчлөлт, үнэ цэнэ бүтээхэд зориулан, сайн дурын үйл ажиллагааны хөгжилд хувь нэмрээ оруулах сонирхолтой залуус та бүхнийг бидэнтэй нэгдэхийг уриалж байна!

Дизайнер (iVolunteer Санаачилгын гишүүн)

  • Ажиллах цаг: 4-5 цаг/ 7 хоногт
  • Ажиллах хугацаа: 6 сар /цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжтой/
  • Ажиллах орчин:  Онлайн орчинд 2-3 цаг, багийн уулзалтад 2 цаг оролцох

Тавигдах Шаардлага:

  • Бүтээлч Сэтгэхүй
  • Цагийн менежмент
  • Humor болон өөрийн Comfort Zone-оосоо гарч өөрийгөө сорих сонирхолтой

Жич: *Graphic design, videography чиглэлээр суралцдаг эсвэл ажилладаг бол давуу тал болно

Бид танд:

  • Найрсаг, цомхон хамт олон болон өөрийгөө сорих боломж
  • Өөрийн ур чадвар болон танилын хүрээгээ нэмэгдүүлэх
  • iVolunteer Санаачилга, iVolunteer.mn-н үйлсэд хувь нэмрээ оруулах
  • Тодорхойлох захидал (Reference) болон occasional coffee/happy hours санал болгож байна.

Бүртгэл хаагдах: 2018 оны 10 сарын  19-нд (24 цаг 00 минут)

Та доорх холбоосоор болон ХОЛБОГДОХ гэсэн хэсэгт дарж бүртгүүлээрэй! Сонирхсон найз нөхөд, бусад залуучууддаа мөн дамжуулаарай! Танд амжилт хүсье.

DESIGNER