Тойм

Залуучуудын хөгжлийн сарын нээлтийн үйл ажиллагаа

Жил бүрийн 8 дугаар сарын 12-нд Олон Улсын Залуучуудын Өдөр, 8 дугаар сарын 25-нд Монголын залуучуудын өдөр тохиодог. Олон улсын залуучуудын өдрийг 1999 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблэй A/RES/54/120 тоот тогтоолоор жил бүрийн 8 дугаар сарын 12-нд тэмдэглэж байхаар тунхагласан.  Ингэснээрээ залуу хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, залуучуудын чиглэлээрх үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөрийг залуучуудын оролцоотойгоор боловсруулах, хэрэгжүүлэх, 1995 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлагдсан Дэлхийн Залуучуудын төлөөх Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг дэмжихийг зорьсон.

Эдгээр тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан шийдвэр гаргагчид,  олон нийтийн анхаарлыг залуучуудын асуудалд хандуулах боломж хэмээн үзэж  2014 оноос эхлэн 8, 9 сарыг Залуучуудын Хөгжлийн Сар хэмээн зарлан тэмдэглэх болсон.  Энэ сарын хүрээнд  залуучуудын хөгжил, тэдэнд тулгамдаж буй асуудлын шийдэл, боломжийг эрэлхийлэх, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх олон арга хэмжээ зохион байгуулж байна. Олон улсын залуучуудын өдөр болох 8-р сарын 12-нд Залуучуудын хөгжлийн сарын нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулалтын багт ажиллах Сайн дурын ажилтнуудтай хамтран ажиллана.

Сайн дурын ажлын тодорхойлолт

Залуучуудын хөгжлийн сарын үеэр зохион байгуулагдах парад, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах

Сайн дурын ажилтанд тавигдах шаардлага

- Сайн дурын ажилд оролцож өөрийн туршлагаа нэмэгдүүлэх сонирхолтой, - Наймдугаар сарын 10 - 12-ны өдөр ажиллах боломжтой

Сайн дурын ажилтанд олгох боломж

- Олон улсын үйл ажиллагааны нэг хэсэг болж танилын хүрээгээ нэмэгдүүлэх - Өөрийн ажлын туршлагаа нэмэгдүүлэх, - Цаашид залуучуудын хөгжлийн чиглэлээр ажиллахад хамтрах найзууд