Тойм

Сайн дурын орчуулагч – TEDxBagaToiruuSalon: “Behind the Curtains”, “Where is Home?”

TEDxBagaToiruu нь үнэ цэнэтэй санааг дэмжих, түгээх зорилгын дор 2015 оноос эхлэн жил бүр амжилттай зохион байгуулагдсаар байна. Харин энэ жил TEDxBagaToiruu-ын зүгээс 3 салон арга хэмжээг хүргэж байгаа билээ.

Салон арга хэмжээ гэдэг нь нэгэн тодорхой сэдвийн дагуу, зорилтот бүлэгт хандан, бие даан зохион байгуулагддаг TED арга хэмжээ юм. Уг салон арга хэмжээний хамгийн гол бүрдэл хэсгүүдийн нэг нь TED бичлэгүүдийг үзэх ба уг бичлэгүүд нь Монгол хэлнээ хөрвүүлэгдсэн байх нь нэн чухал юм.

Тэгвэл танд бидний зохион байгуулж буй салон арга хэмжээнүүдэд сайн дурын орчуулагчаар ажиллаж TEDxBagaToiruu-ын нэг хэсэг болох боломж байна. 4 сарын 29-ны өдөр зохион байгуулагдах “Behind the Curtains”, 5 сарын 13-ны өдөр зохион байгуулагдах “Where is Home?” арга хэмжээнүүдэд та өөрийн орчуулгыг үзэгчдэд хүргэхийг хүсвэл доорх бүртгэлийг бөглөн илгээнэ үү.

Орчуулах бичлэг: 10-18 минутын урт TED бичлэгүүд, Англи хэл дээрх транскриптыг ашиглан Монгол хэлнээ хөрвүүлэх

Тавигдах шаардлага:
“Behind the Curtains” – 4 сарын 22-26-ны өдөр,
“Where is Home?” – 5 сарын 5-10-ны өдөр цаг гарган орчуулга хийх, онлайнаар холбогдох боломжтой байх.
Өмнө нь TED бичлэг орчуулж байсан, TED.com болон amara.org дээр бүртгэлтэй орчуулагч бол давуу тал болно.

Урамшуулал: TEDxBagaToiruu салон арга хэмжээнүүдийг үзэх урилга

Бүртгэл дуусах өдөр: 4 сарын 21, 23:00
Хариу мэдэгдэх: 4 сарын 22

ХОЛБОГДОХ хэсэгт дарж бүртгүүлнэ үү.

Бидэнтэй холбогдох:
tedxbagatoiruu@gmail.com