Тойм

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйлсэд залуучуудын хувь нэмрийг оруулах зорилгоор 2015 оноос эхлэн сайн дурын гишүүдийг жилд нэг удаа сонгон шалгаруулж авдаг уламжлалтай болсон билээ. Одоогоор салбар бүрт ажиллаж, суралцаж буй сайн дурын залуус маань давтагдаагүй тоогоор 50,000 гаруй хүүхэд, өсвөр үе, залуу эмэгтэйчүүдэд бэлгийн хүчирхийлэл, халдлага, дарамтаас урьдчилан сэргийлэх сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулаад байна.

Сайн дурын ажлын тодорхойлолт

Сайн дурын ажилтанд тавигдах шаардлага

Хүний эрхийн мэдрэмжтэй, сайн дурын ажилд сэтгэл зүрхээ зориулж чаддаг байх

Сайн дурын ажилтанд олгох боломж

Юуны түрүүнд бидэнтэй нэгдэж сайн дурын гишүүн болсноор маш гэгээлэг, эерэг, хөгжилтэй олон олон ХӨӨРХӨН ЗҮРХТЭЙ НАЙЗУУДТАЙ болно. Хүний эрх, жендэрийн тэгш эрхийн, жендэрт суурилсан хүчирхийлэл, түүнийг хэрхэн таслан зогсоох талаар олон талын мэдлэг, мэдээллээр өөрийгөө цэнэглэж эрүүл нийгмийн бүтээлцэхэд өөрийн хувь нэмрээ оруулах боломжтой..

"Хөөрхөн Зүрх" ТББ-н тухай

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө 2012 оноос эхлэн тасралтгүй, туушдаа ажиллаж буй төрийн бус, шашин болон нам, ашгийн бус байгууллага юм. Бидний алсын хараа эрүүл, аюулгүй нийгмийн төлөө бодлогод нөлөөлөх, олон нийтийг хүний эрх, жендэрийн тэгш эрх, жендэрт суурилсан хүчирхийллийн талаар иргэд, олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, хандлагад нөлөө үзүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ухуулан сурталчлах ажиллагааг эерэг аргаар өөрчлөх зорилго дор нэгдсэн салбар бүрийн төлөөлөл болох 28 гишүүнтэй билээ.