Тойм

iVolunteer СанаачилгаiVolunteer.mn онлайн платформ нь Сайн дурынхан болон нийгэмд тустай төсөл хөтөлбөр, сайн дурын ажилтан болон байгууллагыг холбох,  тэдгээрийн гүүр болох, сайн дурын үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготой залуусын нээлттэй санаачилга юм.

Өнгөрсөн хугацаанд +170 гаруй сайн дурын үйл ажиллагааны боломжуудыг нийтэлж +1000 гаруй сайн дурынхныг +100 гаруй байгууллага, санаачилга, хөтөлбөрүүдтэй холбож өгсөн амжилттайгаар цаашид илүү өргөжин шинэчлэгдэхээр төлөвлөн ажиллаж байна.

Энэ хүрээнд нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг холбох, иргэний нийгмийн болон бусад байгууллагуудтай хамтын ажиллагаагаа сайжруулах үйл ажиллагаанд өөрийн цаг зав, ур чадвараар хувь нэмэр оруулах залуусыг бидэнтэй нэгдэхийг урьж байна.

Communications Specialist (iVolunteer Санаачилгын Мэдээлэл, харилцаа холбоо хариуцсан гишүүн)

  • Ажиллах цаг: 7-8 цаг/ 7 хоногт
  • Ажиллах хугацаа: 6 сар /цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжтой/
  • Ажиллах орчин:  Онлайн орчинд 2-3 цаг, харилцаа холбоо тогтоох 2-3 цаг, багийн уулзалтад 2 цаг оролцох

Тавигдах Шаардлага:

  • Нийгмийн ухааны чиглэлээр суралцдаг III, IV курсын оюутан байх
  • Иргэний Нийгмийн Байгууллагуудын талаарх ойлголт, мэдлэгтэй
  • Бүтээлч Сэтгэхүй
  • Цагийн менежмент
  • Humor болон өөрийн Comfort Zone-оосоо гарч өөрийгөө сорих сонирхолтой

Жич: *Англи хэлний өндөр мэдлэгтэй (үүнийгээ стандарт тестийн оноогоор баталгаажуулж чадах) бол давуу тал болно

Бид танд:

  • Найрсаг, цомхон хамт олон болон өөрийгөө сорих боломж
  • Өөрийн ур чадвар болон танилын хүрээгээ нэмэгдүүлэх
  • iVolunteer Санаачилга, iVolunteer.mn-н үйлсэд хувь нэмрээ оруулах
  • Тодорхойлох захидал (Reference) болон occasional coffee/happy hours санал болгож байна.

Бүртгэл хаагдах: 2018 оны 03 сарын  10-нд (24 цаг 00 минут)

Та доорх холбоосоор болон ХОЛБОГДОХ гэсэн хэсэгт дарж бүртгүүлээрэй! Сонирхсон найз нөхөд, бусад залуучууддаа мөн дамжуулаарай! Танд амжилт хүсье.

1116-2