Тойм

The LawyerLike блог нь хууль зүйн сургуульд суралцаж буй оюутнууд, эрх зүйг сонирхон судлаач хэн бүхэнд хэрэгтэй танин мэдэхүйн мэдээлэл, зөвлөгөөг текст, зураг, аудио, видео хэлбэрээр цахим орчинд нийтлэх үндсэн зорилготой.

Энэхүү блогийг мэдээллийн шинэ эх сурвалж болгон хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулах хүсэлтэй хэн нэгнийг бид сайн дураар хамтран ажиллахыг урьж байна.

Таны гүйцэтгэх ажил The LawyerLike блогт контент буюу пост бэлтгэн оруулах, орчуулга хийх байх болно. Бэлтгэх мэдээлэл тань “Хууль зүйн сургууль”, “Хуулийн оюутан” гэсэн үндсэн ангилалд багтах ёстой ба сэдвийг та өөрөө сонгож болно.

Сайн дурын ажлын тодорхойлолт

Таны гүйцэтгэх ажил The LawyerLike блогт контент буюу пост бэлтгэн оруулах, орчуулга хийх байх болно. Бэлтгэх мэдээлэл тань "Хууль зүйн сургууль", "Хуулийн оюутан" гэсэн үндсэн ангилалд багтах ёстой ба сэдвийг та өөрөө сонгож болно.

Сайн дурын ажилтанд тавигдах шаардлага

Бичих авьяастай байх, Гадаад хэлнээс орчуулга хийдэг байх (аль нэгэн нь байж болно)

Сайн дурын ажилтанд олгох боломж

The LawyerLike блогийн цаашдын хөгжүүлэлтэд хамтран ажиллах боломжтой. Багийн гишүүн болох боломжтой. Тус блогт мэдээлэл бэлтгэж оруулах боломжтой. Энэ тохиолдолд таны бичих, орчуулах ур чадвар сайжраад зогсохгүй та бусдад өөрийгөө сурталчлах маркетингийн хэрэгсэлтэй болно.

The LawyerLike-н тухай

Хууль зүйн Сургууль, Хуулийн оюутнуудад чиглэсэн цахим хуудас.