Тойм

iVolunteer СанаачилгаiVolunteer.mn онлайн платформ нь Сайн дурынхан болон нийгэмд тустай төсөл хөтөлбөр, сайн дурын ажилтан болон байгууллагыг холбох,  тэдгээрийн гүүр болох, сайн дурын үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготой залуусын нээлттэй санаачилга юм.

Бид өнгөрсөн хугацаанд +170 гаруй сайн дурын үйл ажиллагааны боломжуудыг нийтэлж +1000 гаруй сайн дурынхныг +100 гаруй байгууллага, санаачилга, хөтөлбөрүүдтэй холбож өгсөн амжилттайгаар цаашид илүү өргөжин шинэчлэгдэхээр төлөвлөн ажиллаж байна. Бидний гол үйл ажиллагаа iVolunteer.mn сайтад тулгуурлан явагддаг ба сайтын найдвартай ажиллагаа, хөгжүүлэлт нь бидний амжилтын хамгийн чухал хүчин зүйл болдог юм.

Өөрийн ур чадварыг нийгэмд эерэг өөрчлөлт, үнэ цэнэ бүтээхэд зориулан, сайн дурын үйл ажиллагааны хөгжилд хувь нэмрээ оруулах сонирхолтой залуус, хөгжүүлэгч, та  бүхнийг бидэнтэй нэгдэхийг уриалж байна!

Web Developer (iVolunteer Санаачилгын гишүүн)

  • Ажиллах цаг: 4-5 цаг/ 7 хоногт
  • Ажиллах хугацаа: 6 сар /цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжтой/
  • Ажиллах орчин:  Онлайн орчинд 2-3 цаг, багийн уулзалтад 2 цаг оролцох

Тавигдах Шаардлага:

  • Мэдээлэл Технологи, Програм хангамж чиглэлээр суралцдаг эсвэл ажилладаг
  • Бүтээлч Сэтгэхүй
  • Цагийн менежмент
  • Хүнтэй харилцах эв дүйтэй
  • Humor болон өөрийн Comfort Zone-оосоо гарч өөрийгөө сорих сонирхолтой

Жич: *Объект Хандалтад Програмчлалын мэдлэгтэй бол давуу тал болно

Бид танд:

  • Найрсаг, цомхон хамт олон болон өөрийгөө сорих боломж
  • Өөрийн ур чадвар болон танилын хүрээгээ нэмэгдүүлэх
  • iVolunteer Санаачилга, iVolunteer.mn-н үйлсэд хувь нэмрээ оруулах
  • Тодорхойлох захидал (Reference) болон occasional coffee/happy hours санал болгож байна.

Бүртгэл хаагдах: 2018 оны 3 сарын  17-нд (24 цаг 00 минут)

Та доорх холбоосоор болон ХОЛБОГДОХ гэсэн хэсэгт дарж бүртгүүлээрэй! Сонирхсон найз нөхөд, бусад залуучууддаа мөн дамжуулаарай! Танд амжилт хүсье.

1113