12219497_1538875949735928_8517973934790022658_n

Mongol MBA – Hangouts Series

Mongol MBA – Hangouts Series ярилцлага нь дэлхийн топ их сургуулиудын MBA хөтөлбөрт хэрхэн элсэн суралцах тухай мэдээлэл, мэдлэг туршлагыг түгээх зорилготой цахим ярилцлага юм. Ярилцлагыг Foster School of Business сургуулийн MBA хөтөлбөрт суралцаж буй Баярсайхан хөтөлж, дэлхийн топ MBA хөтөлбөрт суралцаж буй Монгол залуучуудыг урьж ярилцан өөрсдийн туршлагаа хуваалцдаг юм. Одоогоор 4н цуврал ярилцлага хүрээд байна. Эдгээр ярилцлагуудыг та энд дарж үзнэ үү!

Ярилцлагын гол агуулга нь АНУ болон дэлхийн шилдэг бизнесийн сургуулиудын MBA хөтөлбөрт хэрхэн элсэн суралцах, элсэлтийн материалаа бүрдүүлэхдээ юун дээр анхаарах, сургуулиа хэрхэн сонгох, сурч байх хугацаандаа дадлага хийх болон төгссөний дараах карьерийн боломжуудын талаар ярилцдаг ба зочин бүр өөрийн туршлага дээр үндэслэн зөвлөгөө өгдөг нь цуврал ярилцлагуудыг сонсоод MBA хөтөлбөртэй холбоотой өргөн хүрээний мэдлэгтэй болоход нэн тустай.

MBA хөтөлбөрийн тухайд ерөнхий мэдээллийг дараах эх сурвалжуудаас авч болох ба GMAT шалгалттай холбоотой мэдээллийг эндээс авч болно.

ФорбесЭкономист сэтгүүлээс гаргасан, үнэлсэн шилдэг бизнесийн сургуулиуд

MBA хөтөлбөрт элсэн суралцах зорилготой залуусын цахим клуб, форум

MBA хөтөлбөрт элсэн суралцахын тулд үндсэн хэд хэдэн шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байх ёстой ба доорх 3 төрлөөр хувааж болох юм:

  1. Элсэлтийн материал (Эссэ, GMAT шалгалтын оноо, бусад дэмжлэг үзүүлэх баримт)

  2. Ажлын туршлага

  3. Нийгмийн идэвх, сайн дурын ажил, оролцоо

Элсэлтийн материал тухайн бизнесийн сургууль, MBA хөтөлбөрөөс хамаарч харилцан өөр байх ч ямар ч хөтөлбөрт зорилго тодорхойлсон эссэ, GMAT шалгалтын оноо чухал байр суурь эзлэнэ. Мэдээж магистрын төвшинд суралцах учир бакалаврын диплом, дүнгийн хуулбар гэх мэт баримт бичгүүд хэрэгтэй.

Mongol MBA ярилцлагууд дээр ч мөн өөрийгөө зөв, сонирхол татахуйц илэрхийлж чадсан эссэ сургуульд элсэхэд тань ямархуу том байр суурь эзлэдэг гэдгийг цөөнгүй удаа ярина.

Ажлын туршлагын хувьд цаг хугацааны хувьд дор хаяж 2 жилийн туршлагтай байх ёстой гэвэл тийм ч их буруудахгүй. Мэдээж шууд утгаараа олон арван жилийн ажлын туршлага гэхээсээ илүү хэр их зүйл хийсэн бэ, ямар өөрчлөлт шинэчлэлийг авчирсан, хэр амжилттай хэрэгжүүлсэн гээд аль болох сонирхолтой татахуйц ажлын түүхтэй байвал MBA хөтөлбөрт тэнцэх магадлал өснө гэж ойлгож болно.

Харин дараачийн нэг чухал шалгуур нь таны нийгмийн идэвх, сайн дурын оролцоог хэр байхаас шалтгаалж болох юм. Өөрөөр хэлбэл тухайн хүн илүү “ӨГӨХ” төрлийн хүн байна уу эсвэл “АВАХ” (байнга авсаар л ирсэн хүн байна уу) төрлийн хүн үү гэдгийг авч үзнэ.

MBA хөтөлбөрийн элсэгчид ирээдүйн төгсөгчид нь цаашид бизнес, нийгмийн салбарт тэргүүлэх, шийдвэр гаргах төвшинд ажиллах тул бусдад нөлөөлөх чадвар, нийгмийн идэвх, сайн дурын оролцоо нь тухайн хувь хүний хэр амжилттай, нийгэмд нөлөөтэй байхын шинж, тэр ч утгаараа өрсөлдөхүйц элсэлтийн материалын нэг бүрэлдэхүүн хэсэг нь таны нийгмийн идэвх, сайн дурын оролцоо юм.

Бид дараачийн дугаартаа нийгмийн идэвх, сайн дурын оролцоо тухайн хувь хүнийг хэрхэн өрсөлдөхүйц чадвартай (ажил албан тушаал, академик, бизнес, нийгмийн салбарт г.м) болгон хөгжүүлж, танилын хүрээ, нөлөөлөх чадварыг тэлдэг тухай оруулах болно. Харин та тэр хооронд манай сошиал хуудсуудыг дараах хаягуудаар дагаарай!

12493682_1132264020140547_3957059318157003920_o

iVolunteer Санаачлага нь Сайн Дурынхан болон Байгууллагуудыг холбох, сайн дурын үйл ажиллагаа, нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжих тэдгээрийн гүүр болох зорилготой.