12901198_1584721518484704_5716052748723907569_o

Mongol MBA Ярилцлага: Б.Ариунаа

Mongol MBA – Hangouts Series ярилцлага нь дэлхийн топ их сургуулиудын MBA хөтөлбөрт хэрхэн элсэн суралцах тухай мэдээлэл, мэдлэг туршлагыг түгээх зорилготой цахим ярилцлага юм. Ярилцлагыг Foster School of Business сургуулийн MBA хөтөлбөрт суралцаж буй Баярсайхан хөтөлж, дэлхийн топ MBA хөтөлбөрт суралцаж буй Монгол залуучуудыг урьж ярилцан өөрсдийн туршлагаа хуваалцдаг юм. Одоогоор 5н цуврал ярилцлага хүрээд байна. Эдгээр ярилцлагуудыг та энд дарж үзнэ үү!

Ярилцлагын гол агуулга нь АНУ болон дэлхийн шилдэг бизнесийн сургуулиудын MBA хөтөлбөрт хэрхэн элсэн суралцах, элсэлтийн материалаа бүрдүүлэхдээ юун дээр анхаарах, сургуулиа хэрхэн сонгох, сурч байх хугацаандаа дадлага хийх болон төгссөний дараах карьерийн боломжуудын талаар ярилцдаг ба зочин бүр өөрийн туршлага дээр үндэслэн зөвлөгөө өгдөг нь цуврал ярилцлагуудыг сонсоод MBA хөтөлбөртэй холбоотой өргөн хүрээний мэдлэгтэй болоход нэн тустай.

Харин энэ удаагийн зочиноор хатагтай Б.Ариунаа оролцлоо. Тэрээр UCLA Anderson School of Management -д сурч буй анхны Монгол MBA аж. The Blue Sky Hotel & Tower гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Forbes Mongolia сэтгүүлийн “30 under 30” жагсаалтанд орсон бизнесийн салбарт амжилттай яваа Монгол залуу эмэгтэй лидерүүдийн төлөөлөл болсон тэрээр антрепренёр чиглэлээр дагнан суралцаж байна. Ингээд түүний ярилцлагын үзэцгээе!

Түүнчлэн манай Блог Mongol MBA Ярилцлагын тухай болон MBA Хөтөлбөрийн тухай ерөнхий мэдээллийг өмнөх дугаартаа оруулсныг энд дарж үзээрэй!

iVolunteer Санаачлага нь Сайн Дурынхан болон Байгууллагуудыг холбох, сайн дурын үйл ажиллагаа, нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжих тэдгээрийн гүүр болох зорилготой.