Үйлчилгээний нөхцөл

Нөхцөлийг хүлээн зөвшөөрөх

iVolunteer.mn платформын хэрэглэгчид /Сайн дурынхан болоод Байгууллагууд/ энэхүү үйлчилгээний нөxцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үйлчилгээ авах боломжтой ба хэрэглэгчээр бүртгүүлснээр дараах нөxцөлүүдийг баримтлана.

Бүртгэлийн зарчим

Хэрэглэгчид iVolunteer.mn платформд бүртгүүлэхдээ өөрийн нөxцөлөөс хамаарч

  1. Сайн дурынхан
  2. ТББ

гэсэн сонголтыг үнэн зөв сонгож, бүртгэлийн хэсэгт үнэн зөв хувийн болоод байгууллагын мэдээллийг оруулах үүрэгтэй. Хэрэглэгчийн оруулсан шаардлагатай мэдээлэл ямар нэгэн байдлаар үнэн бус, холбогдох хууль тогтоомж зөрчсөн байх эсвэл бид тухайн хэрэглэгчийн мэдээллийг үнэн бус, аливаа хууль тогтоомж зөрчсөн гэж үзвэл iVolunteer.mn платформ нь тухайн хэрэглэгчийн бүртгэлийг хасах түүнд цаашид үйлчилгээ үзүүлэхээс татгалзах бүрэн эрхтэй.

Хэрэглэгчдийн эрх

Үйлчилгээний нөxцөлийг хүлээн зөвшөөрч баримтлан үйлчлүүлж байгаа хэрэглэгчид дараах эрхийг эдлэнэ.

  1. Volunteer хэрэглэгчид платформын хөгжилийн эхний шатанд зөвхөн нийтлэгдэж буй боломж, сайн дурын ажилтай танилцаж, холбогдох

(Хэрэв ямар нэгэн сайн дурын үйлстэй холбоотой боломж нийтлэх хүсэлтэй бол платформтой холбогдож, үйлчилгээний нөxцөл, контент бодлого, дотоод дүрэм журамтай нийцсэн тохиолдолд платформын зүгээс нийтэлж эсвэл дэмжих, хамтарч ажилллах байгууллагуудтай холбож өгөх боломжтой)

  1. NGO хэрэглэгчид платформын үйлчилгээний нөxцөл, контент бодлого, дүрэм журамын дагуу сайн дурын үйлс, ажилтай холбоотой боломж, мэдээлэл оруулах, админ зөвшөөрсөний дагуу нийтлэх

Хэрэглэгчийн бүртгэл түүний аюулгүй байдал  

Та ivolunteer.mn-д бүртгүүлснээр өөрийн сонгосон давхардаагүй хэрэглэгчийн нэр болон нууц үгийг үүсгэнэ. Үнэн зөв мэдээллийг оруулах үүрэгтэй. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг (таны) гуравдагч этгээдэд шилжүүлэх, худалдах, солилцох зэргийг хориглоно. Харин платформын хөгжүүлэлт болон бизнесийн зорилгоор хэрэглэгчдийн ерөнхий мэдээллийг ашиглах эрхийг бүрэн эзэмшинэ. Жишээ нь нийт хэрэглэгчдийн тоо, дундаж нас, хүйс г.м

Хэрэглэгчийн хариуцлага

Хэрэглэгчийн оруулсан танилцуулга, боломж зэрэг хувийн болон олон нийтэд зориулсан мэдээ, текст, зураг, видео болон бусад зүйлс нь дан ганц тухайн хэрэглэгчийн хариуцлага юм. ivolunteer.mn нь хэрэглэгчийн үйлдэлд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бөгөөд тухайн хэрэглэгч гуравдагч этгээдэд болон ivolunteer.mn сүлжээнд учруулсан ямар нэгэн хохиролыг зохих хууль дүрмийн дагуу барагдуулах үүрэгтэй. ivolunteer.mn-ийн хэрэглэгч нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл гаргасан тохиолдолд ivolunteer.mn нь тухайн үйлдэлийн таслан зогсоох эрхтэй хэдий ч энэ нь заавал гүйцэтгэх үүрэг биш болно.

Та ivolunteer.mn хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд дараах зүйлсийг хориглоно.

Та ivolunteer.mn хэрэглэгч, үйлчлүүлэгчид Сайн Дурын Үйлс, Ажил, Боломжтой холбоотой мэдээ мэдээллээс бусад мэдээлэл нийтлэх, платформын нийтлэлийн бодлого, дотоод журамд нийцээгүй үйлдэл хийх, зохиогчийн эрх зөрчих, санаатай болон санамсаргүйгээр Монгол Улсын Хууль дүрмийг зөрчих, вирус болон бусад хэлбэрээр халдахыг хориглоно. Эдгээр болон бусад хууль тогтоомж зөрчлөн тохиолдолд тухайн хэрэглэгчийн эрхийг хасах, шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагын шаардсан мэдээллийг шилжүүлэх бүрэн эрхтэй

Үйлчилгээнд өөрчлөлт оруулах

ivolunteer.mn платформ санал болгож байгаа үйлчилгээгээ бүхлээр буюу хэсэгчилэн ямаг нэг анхааруулгатай болон анхааруулгагүйгээр өөрчлөх бүрэн эрхтэй!

Холбоос болон сурталчилгаа

ivolunteer.mn үйлчилгээгээр үйлчлүүлэх явцад таньд тохиолдож болох ivolunteer.mn түншүүдийн төлбөрт сурталчилгаанд энэхүү үйлчилгээний нөхцөл хамаарахгүй бөгөөд тухайн сурталчилагч болон хэрэглэгч таны хоорондох харилцаанд ivolunteer.mn хариуцлага хүлээхгүй. Мөн ivolunteer.mn үйлчилгээг хэрэглэх явцад болон бусад байдлаар таны олж авсан холбоосуудад бид ямар нэг хариуцлага хүлээхгүй.

ivolunteer.mn-ний өмчлөгчийн эрх

ivolunteer.mn-ний үйлчилгээнд зориулан хэрэглэгдэж байгаа програм хангамж худалдааны тэмдэг, эмблем, лого бусад холбогдох баримтууд нь зохиогчийн эрхийн болон бусад холбогдох хууль тогтоомжоор хамгаалагдсан бөгөөд зөвшөөрөлгүй ашиг олох зэрэг зорилгоор хуулбарлан ашиглах хориотой.

Эдгээр үйлчилгээнийн нөхцөлийг ямар нэгэн байдлаар зөрчсөн тохиолдол илэрвэл бидэнд contact@ivolunteer.mn хаягаар яаралтай мэдэгдэнэ үү!