1 rvr8xuPeb3w6aC_mytdZbw

#VolunteerStories: Жижиг хайрцагнууд: Том ялгаа

НҮБ Сайн Дурынхны Блогт анх нийтлэгдсэн НҮБ Сайн Дурын Ажилтан Хан Чул Кимийн сайн дурын үйлсийн тухай түүхийг НҮБ Сайн Дурынхны Блогт нийтлэгдснээр дахин хүргэж байна.

– “Бид хэдэн хайрцаг савлаж дуусгав?”

– “Бараг дуусч байна” гэж би хариуллаа.

Манай төслийн баг нийслэл Улаанбаатараас ойролцоогоор 1500 км орших

Монголын баруун бүсэд байрлах төслийн байршилууд руу илгээгдэх олон тооны хайрцагуудыг бэлдэж байсан юм.

Эвдрэх аюулд санаа нь зовсон миний ахлагч бөгөөд төслийн менежер “Хэтэрхий сул байна” гэж хэлэв.

Бид эдгээр хайрцагуудтай зууралдан, тэднийг дахин нээж, юмыг нь нааш цааш, дээш доош хөдөлгөв. Ингэсээр бид савлаж дуусгаж чадсан юм. Цаг аль хэдийн орой 11 өнгөрсөн байсан.

Дотор нь юу байгаа вэ? Тэнд 3000 сав химийн уусмал, товхимолууд, халдваргүйжүүлэх бодис, спиртэн чийдэн, амны хаалтууд, гэх мэт усны чанарыг шалгахад шаардлагатай бүх хэрэгслүүд байгаа. Энэ бол лабораторийн тоног төхөөрөмжгүй алслагдсан орон нутагт ундны усыг сайжруулах үйл ажиллагааны нэг билээ.

 Photo: Han Chul Kim, UNDP Mongolia

Би энд юу хийж байгаа вэ? Би эхлээд нэг асуулт асууя. Дэлхий даяар нийт хэдэн хүн аюулгүй, цэвэр ундны усгүй байгаа вэ? Мөн хэдэн хүн шаардлага хангасан ариун цэврийн үйлчилгээ авч чадахгүй байгаа вэ та тааж чадах уу? Өнөөдрийн байдлаар 1.1 тэрбум хүн (5 хүн тутмын 1) бохирдсон ус хэрэглэж мөн 2.6 тэрбум хүн (3 хүн тутмын 1) бие засах газаргүй байгаа (хүний хамгийн энгийн хэрэгцээ).

Монголд байдал ямар байгаа вэ? Хот хөдөөгийн хэт ялгаанаас болж, усны нөхцөл байдал дэлхийн дунджаас хэт дор байна. Энэ бол аймшигт бодит байдал юм. Мөн энэ асуудалтай зохион байгуулалттай тэмцэхэд хүн ам зүйн байдал саад учруулдаг, учир нь Монгол дэлхийн хамгийн таруу суурьшилтай орнуудын нэг билээ.

Photo: Han Chul Kim, UNDP Mongolia

Гэсэн хэдий ч найдвар бий. Мянганы Хөгжлийн Зорилго 7-д хүрэх шийдвэр – баталгаат ундны усны хангамжгүй болон энгийн ариун цэврийн байгууламжийг ашиглах боломжгүй хүн амын эзлэх хувийг 2015 он гэхэд хоёр дахин бууруулах. 2008 оны 10-р сард НҮБХХ нь хөдөө орон нутагт тулгарч буй бэрхшээлүүдтэй тэмцэхээр ус болон эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах төслүүдийг санаачилсан. Үүнээс хэсэг хугацааны дараа би хоёр жилийн гэрээтэй төсөл хэрэгжүүлэх нэгжид нэгдсэн.

Одоог хүртэл миний үүрэг хариуцлагууд жирийн оффисын ажилтай төстэй байсан; асуулгыг нэгтгэн дүгнэх, тайлан боловсруулах, хэвлэлийн загвар гаргах, зөвлөх ажилтан авах ажлын нөхцлийг боловсруулах гэх мэт. Миний ажлыг онцлог болгодог зүйл гэвэл би ашгийн төлөө биш тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийн төлөө ажиллаж байгаа. Энэ нь намайг урагш тэмүүлэхэд хүргэдэг хөдөлгүүр юм.

Би хүмүүнлэгийн үйл хэрэгт оролцож эхэлсэн цагаасаа хойш бэрхшээлтэй тулгарч буй хүмүүсийг өрөвдсөөр ирсэн. Хувийн болон төрийн салбарт ажилласнаар тэр хүмүүсийг зүгээр өрөвдөх нь юуг ч өөрчлөхгүйг ойлгон би гадаадад суралцахаар шийдсэн юм. Үүнээс жилийн дараа би нийтийн эрүүл мэндийн зөв тогтолцоог бий болгох инженер болон менежерүүдийг бэлдэх бодлоготой УИХТ (Ус, Инженерчлэл, Хөгжлийн Төв)-д бодит туршлага хуримтлуулсан юм. Үүний дараа надад НҮБ-ын Сайн Дурын Байгууллагад Ус, Ариун Цэврийн Ажилтанаар сайн дурын ажил хийх завшаан олдсон юм. Тэгээд л одоо би энд байна.

                                                              Photo: Han Chul Kim, UNDP Mongolia

“Хүн өгөхөөсөө илүүг авдаг”, энэ бол миний өмнөх сайн дурын ажлуудаасаа авсан сэтгэлдээ нандигнаж явдаг сургамж юм. Угтаа, “volunteer” гэдэг үг нь “voluntas” буюу “сайн дур” гэдэг утгатай Латин үгнээс гаралтай. Тиймээ, энэ л намайг Монголд авчирсан.

Би хүн төрөлхтөнд үйлчлэх агуу хүсэлтэй байдаг боловч бүх дэлхийг өөрчилж чадахгүй гэдгээ мэднэ. Гэсэн хэдий ч ийм жижиг хуванцар хайрцагууд газар дээр нь бодит өөрчлөлт хийнэ гэж итгэж бусдын амьдралд эерэг нөлөө үзүүлэхийг зорьсон.

Photo: Han Chul Kim, UNDP Mongolia.

Эх Сурвалж: UNV Mongolia Blog, medium.com/@unv.mng

iVolunteer Санаачлага нь Сайн Дурынхан болон Байгууллагуудыг холбох, сайн дурын үйл ажиллагаа, нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжих тэдгээрийн гүүр болох зорилготой.